Дасгал хийж, витамин уух хамгийн тохиромжтой цаг
Эрүүл мэнддээ анхаарч дасгал хийх, витамин уухад буруу цаг гэж байдаг. Эрүүл мэнддээ санаа тавихад цаг хугацаа маш чухал юм. Бид орой унтаж, өглөө болоход босдогтой адил байгалиас заяасан тодорхой цаг хугацааны дагуу амьдардаг. Тэгвэл дараах цаг, хугацааны дагуу ажилласнаар та эрүүл урт удаан амьдрах ба таны эрүүл мэнддээ хийж буй хөрөнгө оруулалт үр дүнтэй болох юм.
ӨГЛӨӨ 20 МИНУТ ИЛҮҮ УНТ: Та өглөө хэдий чинээ оройтож орноосоо босох тусам өдөржин сэргэлэн явах болно. 20, 30 минутаар илүү унтах нь хүртэл ихээхэн эрч хүчийг авчирдаг. Учир нь бидний бие өглөөд стрессийг үүсгэгч гормоныг устгадаг байна. Лондоны их сургуулиас гаргасан судалгаагаар 5.30-аас босдог хүн 10.30-аас хойш босдог хүнээс илүү их уурлаж ундууцдаг ба орой нервтэх нь их байдаг хэмээн баталжээ. Хачирхалтай нь хүн олон цаг унтахдаа бус харин өглөө орой босоход учир нь байдаг гэнэ. Тэгэхээр та ажилдаа тохируулаад аль болох орой босохыг хичээгээрэй.
ЖИНГЭЭ ҮЗ: Шүршүүрт орсны дараа, өглөөний цайгаа уухаас өмнө жингээ үзэх хэрэгтэй. Энэ үед таны жин яг үнэн зөв гарах болно. Мөн өглөө болгон жингээ үзэж хэвших нь хэт таргалалтаас урьдчилан сэргийлэх давуу талтай арга юм.
ӨГЛӨӨНИЙ ГЭРЭЛД ДУЛААЦ: Өглөөний нарны илч танд нойрыг тань хүргэдэг мелатониныг боловсрогдохыг зогсоодог тул та сэргэлэн цовоо болно гэсэн үг. Мөн нарнаас хүн D витаминыг авдаг ба хорт хавдар, зүрхний өвчнөөс хамгаалдаг байна. Тиймээс өглөө босоод 10 минутыг өглөөний наранд зогсож өнгөрөөгөөрэй. Хэрвээ та жингээ барьж байгаа бол өглөөний цай уу. Өглөө сэрэнгүүтээ 15-30 минутад өглөөний цай уух, мөн өглөө 8 цагаас өмнө өглөөний цай уух нь жин нэмэхээс хамгаална. Хүн өглөөний цай уухгүй бол өлсөх ба түүнээсээ болоод хэт их иддэг. Амьдрал дээр өглөөний цай уудаг хүмүүс уудаггүй хүмүүсээс 3 дахин жин багатай байдаг байна.
ӨДӨР УНТ: Хүүхдүүд л зөвхөн өдөр унтах ёстой гэсэн ойлголт өрөөсгөл юм. Та ч мөн адил унтах хэрэгтэй. Учир нь 2 цагийн үед хүний бие орой унтах үеийнхтэй адил сульддаг байна. Өөрийгөө сэргээх гэж кофе ууж байхаар 10 минут л унтчих. Өдөр хүн ердөө 10 минут унтахад л цовоо сэргэлэн болдог байна. Тиймээс сэрүүлэг тавиад унт. Өдрийн хоолоо 2 удаагийн багахан зоогоор соль. Эхний хоолыг өглөөний цайнаас 3 цагийн дараа, харин дараагийн хоолыг түүнээс 3 цагийн дараа идэх хэрэгтэй. 2 дахь хоолыг өдрийн 2-3 цагийн хооронд идвэл сайн. Ингэж чадвал та ходоодны өвчнөөс холуур өнгөрч чадах болно.
ХӨДӨЛГӨӨН ХИЙ: Оройны 5-6 цагийн хооронд дасгал хийхэд хамгийн тохиромжтой. Энэ үед таны биеийн халуун өглөөнийхөөс 2-3 градусаар нэмэгддэг учир таны булчингийн ажиллагаанууд сайн байж уян хатан байх болно. Мөн таны уушиг хүчилтөрөгчийг ихээр идэвхитэй хэрэглэдэг учир дасгал хийхэд амар байж, дасгалын өгөх үр нөлөө ч сайн байх болно.
ОРОЙ БОЛОХОД БИЕЭ БЭЛТГЭ: Орой унтах цагаасаа 3 цагийн өмнөөс ямар нэг дасгал хийхгүй байх хэрэгтэй. Таны бие амарч, унтах цаг боллоо гэдгийг мэдрэх ёстой. Унтахынхаа яг өмнө дасгал хийх нь биед ачаалал өгч нойр хулжаадаг гэдгийг санах хэрэгтэй. Мөн унтах цагаасаа 4 цагийн өмнөөс хоол идэхгүй байснаар та өөрийгөө ходоодны өвчин, ходоодны хямралаас хамгаалж чадна.
ӨДӨРТ ЗААВАЛ 7-8 ЦАГ УНТ: Үүний тулд та орчноо зөв бүрдүүлэх хэрэгтэй. Гэрэл нь анивчих, гар утас, гадаа гэрэлтэх замын гэрэл, хажуу айлуудын гэрэл, чаг чаг дуугарах цаг, хажуу өрөөний гэрэл зэргээс нойроо хамгаалж, өрөөгөө аль болох харанхуй байлгах хэрэгтэй. Хүний тархи харанхуй орчинд нойр хүргэх мелатонин гэгчийг ихээр ялгаруулдаг. Тэгэхээр та нойр тань хүрэхгүй үед өрөөгөө харанхуй болгох аргыг хэрэглэхэд гэмгүй.
УНТАХЫН ӨМНӨ ШҮРШҮҮРТ ОР: Биеэ сайн гэгч нь арчаад өөрийн сонгосон хөлрөлтийн эсрэг бүтээгдэхүүнээ хэрэглэ. Шөнө хүний биеийн температур буурдаг учир таны бие хөлрөхгүй ба ингэснээр хөлрөлтийн эсрэг бүтээгдэхүүний орц найрлага илүү сайн үр дүнгээ өгөх боломжтой болдог. Нөгөө талаар энэ нь эвгүй үнэрээс салах сайхан боломж юм.
ХАРШИЛТАЙ ЮУ?: Харшил өглөө босох үеэр нэлээд хүндрэл учруулж, зовуурь үзүүлдэг. Тэгвэл та орой унтахаасаа өмнө харшлаас хамгаалах эмээ ууснаар өглөө босохдоо энэ бүх хүндрэлээс зайлсхийх боломжтой. Харшлын эмнүүд ихэнхдээ нойр хүргэдгийг та бүхэн мэднэ. Орой унтахынхаа өмнө эмээ уух нь танд сайхан унтах боломжийг олгох болно.
ЗҮРХ ТАНЬ ӨВДДӨГ БОЛ АСПИРИНЫГ ОРОЙ УУ: Сүүлийн үеийн судалгаагаар орой 23 цагийн үед уусан аспирины үйлчлэл өглөө 8 цагт уусан аспирины үйлчлэлээс хэд дахин илүү байдаг буюу цус харвах, зүрхний өвчнүүдээс илүү хамгаалдаг болохыг баталсан байна. Учир нь аспирин шөнө ялгарах даавруудыг багасгаж, бусад зүрхний өвчин үүсгэгч хүчин зүйлүүдээс хамгаалдаг гэнэ.
ЭМЧТЭЙГЭЭ ХЭЗЭЭ УУЛЗАХ ВЭ?: Эмчид үзүүлж эмнэлгээр явахдаа бид өдрийн ихэнх цагийг алддаг. Тэгвэл бага зэрэг эрт бос. Тэгээд эмчийнхээ хамгийн эхний үйлчлүүлэгч бай. Эхний цагийг авахад л болно. Давуу тал нь үүгээр ч зогсохгүй. Өглөөний цагаар астматай хүний онош илүү зөв оношлогддог.
ХАГАЛГААНД ОРОХ ГЭЖ БАЙНА УУ?: Хагалгаанд ороход хамгийн тохиромжтой үе бол өглөө. Та хүндрэл гарна гэж айх хэрэггүй. Судалгаагаар өдрийн 3-4 цагийн хооронд хийгдсэн хагалгааны ажил хүндрэлтэй болдог хэмээн гарсан байдаг. Үүнийг хүний анхаарал ихээр сарнихтай холбон тайлбарладгаас гадна үдээс хойш өвдөлт ихээр мэдрэгддэг гэжээ. Түүнчлэн бас нэг зөвлөмж бол өглөөний хагалгааны хамгийн эхэнд орж болохгүй гэнэ. 3-4 дүгээрт орох хэрэгтэй. Учир нь эмч нар илүү сэргэг бас анхаарал нь төвлөрсөн байдаг. Бас нэг зайлшгүй мэдэж байх ёстой зүйл бол амралтын өдрүүдэд хагалгаанд орохгүй байх. Сайн эмч нар амралтын өдрүүдэд төдийлөн эмнэлэг дээр өнжихгүй ба туршлага бага хэн нэгнийг орондоо оруулах магадлал их байдаг.
ХАНИАДНЫ ВАКЦИН ХЭЗЭЭ ХИЙЛГЭХ ВЭ?: Ханиадны улирал 10 дугаар сараас 3 дугаар сарын хооронд үргэлжилдэг. Тиймээс 9, 10 дугаар сард вакцин хийлгэх хэрэгтэй. Вакцин үр дүнгээ өгч эхлэхэд 2 долоо хоног шаарддаг юм. Ингээд та ханиаднаас хамгаалагдана.
АРЬСАА ХЭЗЭЭ АРЧЛАХ ЁСТОЙ ВЭ?: Өвлийн улиралд арчлаарай.
АРЬСНЫ ЭМЧИД ҮЗҮҮЛЭХ ГЭЖ БАЙНА УУ?: Тэгвэл өвөл үзүүл гэж зөвлөе. Энэ үед бүх зүйл оношлоход амар байж ямар нэг эндүүрэл гарахгүй. Зун нарнаас, хавар салхинаас үүдсэн арьсны толбо өвөл гэхэд арилдаг. Гэтэл бусад шалтгаанаас үүссэн арьсны толбо өвөл гэхэд тунаж үлдэх учир чухам юунаас үүдсэн арьсны өвчин болохыг мэдэхэд амар байдаг. Тиймээс таны арьсны өвчин оношлогдох нь гарцаагүй юм.