Махтай бин хийх арга

2015 оны 6 сарын 18

Махтай бин

 

Гэр бүл, найз нөхдөөрөө өнөр олуулаа байхдаа амттай атлаа хийхэд амархан хүртээмж ихтэй хоол хийхийг хүсвэл энэхүү жорыг санал болгож байна.

  1. 1

    Тахиан цээж махыг бага зэрэг давстай усанд хийж 15-17 минут чанаад уснаас сайтар шүүж гаргаад жижиглэн хэрчээрэй. Гахайн утсан мах эсвэл хиамыг жижиглэн хэрчинэ. Сыр/ бяслагыг үрж жижиглэн хэрчинэ.

  2. 2

    Гурилыг зуурахдаа өндөг, давс, бүлээн усаар зуурч гараараа сайтар нухсаны дараа 5 минут орчим амраана. Үүний дараа 5-6 жижиг хэсэг болгон хуваагаарай.

  3. 3

    Ингээд гурилыг нимгэн илдэнэ.

  4. 4

    Илдсэн гурилыг эхлээд хайлуулсан масло эсвэл цөцгийгөөр жигд тослож нялна. Дараа нь тахиан мах, гахайн махыг жигд тарааж цацаарай.

  5. 5

    Үүний дараа сырыг мөн адил жигд цацана.

  6. 6

    Ингээд гурилны нэг захаас эхлэн хуйлж орооно.

  7. 7

    Бусад гурилыг дээрх аргаар амтлаж ороох ба гадна талаас нь мөн маслоор тослоорой.

  8. 8

    Ингээд 220С хэмд халаасан шарах шүүгээнд хийж 17 минут шарсны дараа гаргаж ирээд гадна талаас нь сыр цацаж амтлаад шарах шүүгээнд буцаад хийгээд 3-5 минут болгоно.

  9. 9

    Ингээд амтат өглөөний цай маань бэлэн болох ба сыр хайлж мах, гуриланд шингэсэн тансаг сайхан амттай болсон байх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23052
1 эможи
keyboard_arrow_up