Их унтах нь зүрхэнд муугаар нөлөөлдөг

2015 оны 6 сарын 18

Их унтах нь зүрх, зүрхний хэмнэлд муу нөлөөтэй болохыг Кембрижийн их сургуулийн эрдэмтэд баталжээ. Судалгаанаас үзэхэд байнга есөөс дээш цаг унтдаг хүмүүс 6-8 цаг унтдагтай харьцуулахад зүрхний өвчлөл тусах магадлал өндөр аж.

 

Британийн эрдэмтэд 42-81 насны 10 мянган хүний ойролцоогоор 10 жил ажигласан байна. Энэ хугацаанд 346 нь харвалт өгчээ. Тэдэнд дүн шинжилгээ хийж үзтэл их унтдаг хүмүүс бага унтдагаас 46 хувиар илүү хар жагсаалтад багтсан байна.


Судалгааг зохиогчид нойрны үргэлжлэх хугацаа, зүрхний өвчлөл хоорондоо хэрхэн холбогдож байгааг нь тогтоосон. Харин их унтах нь харвалтад нөлөөлдөг эсэхэд судалгаа шинжилгээ хийгээгүй гэнэ.


Мэдээж хаа нэг амралтын өдрөөрөө их унтах нь зүрх судасны өвчлөлд хүргэхгүй. Харин үргэлж унтахыг хүсдэг хүмүүс эмчид хандсан нь дээр хэмээн судлаачид зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23032
0 эможи
keyboard_arrow_up