Та өөртөө хайртай бол улаан дарс уугаарай
2015 оны 6 сарын 17
Усан үзэм, улаан дарс, газрын самранд ихээр агуулагддаг ресвератрол хэмээх бодис хөдөлгөөн багатай хүмүүст нэлээд ашиг тустай болохыг судлаачид тогтоожээ. Мэргэжилтнүүд судалгаандаа хөдөлгөөн бага, суугаа амьдралын хэв маягтай хүмүүсийг хамруулж, ресвератрол залхуу хүмүүсийг эрүүл мэндэд сайнаар нөлөөлж буйг тогтоосон байна. Тэдний өгүүлснээр хөдөлгөөн багатай амьдралын хэв маяг нь цусны эргэлтийг сааруулж, судсуудыг бөглөрөх эрсдэлд оруулдаг. Харин ресвератрол нь цусны эргэлтийг нэмэгдүүлж, судас бөглөрөхөөс сэргийлдэг аж. Иймд энэ төрлийн өвчнөөс сэргийлэхийн тулд эрэгтэйчүүдэд өдөрт 250-300 гр, эмэгтэйчүүдэд 150 гр улаан дарс уухыг зөвлөжээ. Үүнээс гадна дарс нь чанартай байх ёстой аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
23012
0 эможи