Наранд түлэгдсэн арьсаа хоёр хоногийн дотор эмчлэх арга
2015 оны 6 сарын 16
Зуны улиралд бид хөдөө гадаа явж зугаалах, нуур усанд орж биеэ борлуулах дуртай байдаг. Гэтэл амрахдаа биеэ наранд хэт шарснаас болж арьс нь цэврүүтэж түлэгдээд, амрах биш арьсаа эдгээх гэж ихэд зовдог шүү дээ. Тэгвэл дараах аргыг хэрэглээрэй.
Орц:
- Гурваас дөрвөн ширхэг алое вера ургамал
- Нэг цайны халбага наргил модны самраас гаргаж авсан тос
- Нэг халбага зөгийн бал байхад л хангалттай
- Гэхдээ таны арьс наранд хэр зэрэг их түлэгдсэнээс хамааран хэмжээгээ нэмж болно
Хэрэглэх заавар:
Алое верагаар наранд түлэгдсэн хэсгүүдээ таван минут орчим зөөлхөн үрнэ. Ингээд арьсаа (30-90 сек) амраасны дараа тухайн хэсгүүдэд наргил модны самрын тосоо түрхэж, 5-8 минут зөөлөн иллэг хийнэ. Үүний дараа хэт түлэгдсэн хэсэг улайж бага зэрэг хорсох бөгөөд эдгээр газарт нь зөгийн балаа жигд түрхэж 15-20 минут болгоно. Энэ мэтчилэн хоёр өдөр орой унтахын өмнө дарааллан хийхэд таны арьс өмнөх шигээ эрүүл болно
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
22966
0 эможи