Бүсгүй та эр нөхрийнхөө дур ханалтад нөлөөлдөг гол шалтгааныг мэдээд аваарай
Мэргэжилтнүүд эр хүний дур ханалтад нөлөөлдөг 12 шалтгаан байдгийг тогтоосон байна. Ийнхүү бүсгүй та эр нөхрийнхөө дур ханалтад нөлөөлдөг гол шалтгааныг мэдэж авахад илүүдэхгүй болов уу.
Нэг дэх шалтгаан: Эр хүний дур ханалт өөртөө итгэх итгэлээс нь их хамаардаг байна. Олонхи эрчүүд бэлэг эрхтнийхээ хэмжээг их чухалд үздэг аж. Хэрэв өөрийгөө жижигхэн эрхтэнтэй гэж боддог бол хайрын оргил үедээ яаж сэтгэл хангалуун байж чадах билээ. Гэтэл яг үнэн хэрэгтээ цагаан ч бай, хар арьстай ч бай бүх эрчүүдийн боссон бэлэг эрхтэн дунджаар 13-18 см урттай байдаг байна. Гэхдээ арван эр тутмын нэгнийх нь бахархал болсон эрхтэн хөвчирсөн үедээ 10-12 см байдаг нь секст огтхон ч муугаар нөлөөлдөггүй, харин хөвчирсөн үедээ 10 см хүрдэггүй бол эрхтэнээ томруулах мэс заслын тухай бодож болно гэнэ. Тиймээс хайртын чинь бахархал 10 см- ээс доошгүй л бол та урам зоригийг нь нэмж, үгээ хайрлахгүй магтаж байх нь чухал гэнэ шүү.
Хоёр дахь шалтгаан: Эрчүүд маань бэлгийн сулралаас их айдаг байна. Ямар нэгэн шалтгаанаар хүссэн үедээ бэлэг эрхтэнээ хөвчрөхгүй бол эрчүүд сулралтай болчихож гэж ихээхэн айдаг байна. Эрчүүд ихэвчлэн сэтгэл зүйн шалтгаанаар зарим үед ийм байдалд ордог аж. Ажлын ачаалал, сэтгэхүйн хямрал зэрэг олон шалтгаанаар эр хүний сэрэл өдөөгдөхгүй болж эрхтэн нь хөвчирдөггүй байна. Тийм тохиолдолд эмч нар ихэвчлэн түр хугацааны тав тухтай амралт, идэвхтэй хөдөлгөөн, зөв хооллолтын дэглэм мөрдөхийг зөвлөдөг аж. Эрчүүддээ нэгэн баяртай мэдээ дуулгахад орчин үеийн шинжлэх ухаан сэрэл өдөөгч төхөөрөмжийг бүтээгээд байгаа юм байна. Энэхүү төхөөрөмжийг өмдөн дотроо бэлэг эрхтэндээ зүүсэн байхад санаа зовох зүйлгүй гэнэ шүү.
Гурав дахь шалтгаан: Өөх тос ихтэй хүнд хоолыг тогтмол хэтрүүлж идэх нь эр хүний дур ханалтад муугаар нөлөөлдөг нь тогтоогдсон. Сексийн үед ярих нь мөн л эр хүний дур ханамжийг үймүүлж орхидог аж. Тиймээс эзэгтэй нар маань унтахынх нь өмнө нөхөртөө бэлгийн дур ханамжид нь муугаар нөлөөлөхгүйгээр хөнгөн зууш өгөх хэрэгтэй. Хөнгөн зуушин дээрээ нэмээд нэг хундага улаан дарс уух нь сэрлийг өдөөж, сексийн мэдрэмжийг нэмэгдүүлдэг ажээ.