Багваахай цэцгээр өөрийгөө эмчлэе

2015 оны 6 сарын 10

Эдгэрч өгдөггүй шарх, арьсны зарим өвчинд багваахай цэцгийн тосыг хэрэглэдэг. Цэцгийн тосыг хийхийн тулд нартай өдөр багваахайн шаргал цэцэгсийг сүүт ишний хамт түүж няцлаад, шилэн савны дунд нь хүргэж, дараа нь цэвэршүүлээгүй ургамлын тосоор дүүргэдэг. Амсрыг нь самбайгаар боож наранд тавина. 21 хоноход тос бэлэн болдог.

 

Хоол боловсруулалт муу, өтгөн хатдаг бол түүнээс юм идэх болгоныхоо өмнө хоолны халбагаар ууна. Элэгний цөс ялгаруулах замын өвчинд, байнга өтгөн хатахад, экземд тосноос ууж, өвчтэй газраа тос шингээсэн маалинган даавууны өөдөс тавьж эмчилдэг.

Жижиглэн хатаасан үндэсний хуурай нунтгийг бие махбодиос илүүдэл холестерин гадагшлуулахын тул судас тостон хатуурах өвчинд хэрэглэнэ. Юм идэх болгоныхоо өмнө тус бүр 5 гр хуурай нунтгийг тогтмол идэж байх юм бол 6 сарын дараанаас бие дээрдэж ирэхэд хангалттай байдаг.

Тунгалгийн булчирхайн үрэвсэлтэй бол ургамлын газар дээрх хэсэг болон үндсийг няцлан, маалинган даавууны өөдсөн дээр өвчтэй газраа тавьж унтах, хатаасан үндэсний ханд уулгах хэрэгтэй. 10 гр үндсийг 200 мл буцалсан усанд хийж, шөнөдөө идээшүүлэн хононо. Өдөрт 3 удаа юм идэхээс 15 минутын өмнө стаканы 13-ээр уудаг.



 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22809
0 эможи
keyboard_arrow_up