Хүүхдэд өгөхөд хамгийн аюултай хоол хүнс

2015 оны 6 сарын 09

Сайн гэрийн эзэгтэй, ээж байна гэдэг тийм ч амар биш ээ. Ялангуяа та шинэхэн ээж бол бяцхан үрээ хэрхэн өсгөж хүмүүжүүлэх, хооллох гээд олон асуудал тулгардаг. Тиймээс ээж танд хүүхдэдээ ямар хоол өгвөл зохистой, ямар хоолноос татгалзх ёстой талаар дараах зөвлөгөөг хүргэж байна. Юуны түрүүнд хүүхдэдээ өгөх эрүүл бас чанартай хүнс юу болохыг мэдэхийн зэрэгцээ таны хүүхдэд хамгийн аюултай хоол, хүнсийг ч мэдэж байх шаардлагатай. Хүүхдэд өгөх хамгийн аюултай хоол хүнсийг "heartofpamela.com" сайтад ингэж тэмдэглэн бичсэн байна.

1. Үнээний сүү 

Хэрвээ таны хүүхэд нэг наснаас доош сартай бол үнээний сүү өгч болохгүй гэдгийг санаарай.  Хөхний сүү бяцхан хүүхдийн биеийн онцлогт хамгийн сайн тохирох шидэт ундаа юм. Үнээний сүүний шингэх явц маш удаан явагддаг бөгөөд таны хүүхдийн бөөрөнд муугаар нөлөөлөх талтай.

2. Самар 

Хэрвээ таны хүүхэд дөрвөөс доош настай бол самар идэхийг бүрэн хориглох хэрэгтэй. Учир нь жаахан хүүхдийн амьсгал боогдох аюултай. Маш олон төрлийн харшил гарч ирж байгаа энэ үед таны хүүхэд самраас харшил авахгүй гэсэн баталгаа байхгүй. Харин самар идэхийн өмнө эмчээс зөвлөгөө аваарай.

3. Загас

Ихэнх эцэг эхчүүд хүүхдэдээ өгөхөөс татгалзах нэг хүнс бол загас юм. Яагаад загас тэдний хувьд аюултай вэ?  Жишээ нь, загасанд мөнгөн ус агуулагддаг бөгөөд биеийн өсөлтийг зогсоох сөрөг нөлөөтэй. Тиймээс бага насны хүүхдэд өгөх хэрэггүй.

4. Өндөг 

Зарим хүмүүс өндөгний харшилтай байдаг гэдгийг санах хэрэгтэй. Хүүхдүүд өсч торниж байхдаа янз бүрийн харшилд өртөх магадлал өндөр байдаг. Тиймээс өндөгнөөс харшил өгвөл гарах үр дагавар нь маш аюултай гэдгийг санаарай. 3-аас доош насны хүүхдэд өгөх дэмий.

5. Зөгийн бал 

Зөгийн балны үр ашгийг үгүйсгэх аргагүй. Бид зөгийн бал хэрэглэх үед бидний бие мах бодь витамин, шим тэжээл авч байдаг. Тэр ч байтугай бага насны хүүхдийн хоолойн ангинад зөгийн бал хэрэглэдэг. Гэтэл зөгийн баланд бага насны хүүхдэд сөрөг нөлөөтэй ботулимзын нян байдаг аж. Энэ нян нь хоолны хордлогын нян бөгөөд гэдэсний бүлгийн савханцар үүсгэдэг.

6. Кофеин агуулсан уух зүйл

Кофеин бол бидний биед зайлшгүй шаардлагатай чухал зүйл биш юм. Ялангуяа бага насны хүүхэдэд кофеин агуулсан ундаа уулгахыг хориглох хэрэгтэй. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22764
0 эможи
keyboard_arrow_up