30 хүрэхээсээ өмнө мэдвэл зохих амьдралын 15 хичээл
30 нас гэдэг тодорхой хэмжээний бахархал болон ололт амжилтын мэдрэмж дагуулж ирдэг. Яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд та амьдралдаа насан туршдаа нандигнахуйц чухал хэд хэдэн зүйлийг сурч өөрийн болгож авдаг. Ингээд таны сурсан байх ёстой 15 амьдралын хичээл юу вэ?
1. Боловсрол зөвхөн цол, диплом авахаар хязгаарлагддаггүй гэдгийг ойлгоно
Магадгүй зарим хүн шилдэг сургуульд суралцаж төгсөх нь амжилтын баталгаа болдог гэж боддог байх. Гэхдээ үнэндээ амжилт тийм ч амархан биш. Цол, дипломын төлөөх боловсрол бол хязгаартай харин бодит амьдралын боловсрол хязгааргүй. Бодит амьдралын боловсрол л таныг өөрөө өөрийнхөө хамгийн сайн хувилбар болж төлөвших тэр аялалд чинь чиглүүлж бас зааж сургах болно.
2. Мөнгө бүх асуудлыг шийддэггүй гэдгийг ойлгоно
Таны амьдралын хамгийн чухал асуудлуудыг мөнгө шийдэхгүй. Мэдээж мөнгө маш олон сонголт болон тансаг зүйлсийг бий болгож чадна гэхдээ амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйлс болох хайр, аз жаргалтай гэр бүл, хийх дуртай ажил болон сайн найзуудыг мөнгө бий болгож чадахгүй.
3. Цаг хугацаа хязгаартай гэдгийг ойлгоно
“Залуу сайхнаараа байхын тулд та өөрөө л хичээхгүй бол хөгшрөлт таныг атгандаа бүрэн оруулсан байх болно. ”- Дог Ларсон. Таны цаг хугацаа хязгааргүй биш хязгаартай. Хором бүч бүхэнд цаг хугацаа таны гараас яг л атгасан элс шиг урсаж байгаа. Харин цаг хугацааг хамгийн үнэ цэнэтэй болгож чадах тэр л зүйлд амьдралынхаа хором мөч бүрийг гайхалтай, дурсамжтай, сэтгэл хангалуун өнгөрөөх юм.
4. Таны талаарх бусдын бодол танд хамаагүй гэдгийг ойлгоно
20 нас яг л галзуу хулгана дээр суучихсан мэт ороо бусгаа байдаг. Харин энэ л мөчөөс эхлэн та амьдралаа гартаа авах ёстойг, бусдын нөлөөллөөс болж хамгийн чухал сонголтуудаа хийхгүй байх ёстойг ойлгож эхлэх болно.
5. Эрүүл мэнддээ талархаж сурдаг
“30 хүрсний дараа, хүний бие махбодь өөрийн гэсэн ухаантай болдог”- Беттэ Мидлер
Нас ахих тусам тө өөрийгөө супер хүн биш гэдгээ ойлгох болно. Жижиг сажиг өвчин, хуянгууд бага багаар нэмэгдэх тэр л үед эрүүл мэнддээ илүү ач холбогдол өгч хамгийн чухал зүйл гэдгийг ойлгож эхлэх болно.
6. Гэр бүлээ хайрлаж, тэдний үнэ цэнийг ойлгоно
Амьдралд бүхнийг хийж чадахаар төгс мэтээр өөрийгөө төсөөлж байсан байж болох ч нас ахих тусам өөрийн алдаагаа, сул талуудаа олж харах болно. Энэ л үедээ өөрийн тань гэр бүл амьдралд чинь ямар чухал нөлөөтэй болохыг ойлгож эхлэнэ. Өөрөө алдаа хийж, үр дагавруудыг нь мэдэрсэн болохоороо гэр бүлийнхнийхээ алдааг ч гэсэн мөн адил уучлах чадвартай болох болно.
7. Уучлал өршөөлийн үнэ цэнийг ойлгоно.
“30 нас их сонин байсан. Өөрийгөө алхахдаа ч насанд хүрсэн хүн, ярихдаа ч насанд хүрсэн хүн байна шүү дээ гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байсан. ” – С.S Lewis
30 хүрэхдээ та амьдралдаа илүү олон зүйлийг уучилж, өршөөж, сэтгэлд буй шаналал зовлонгуудаа явуулах ёстой гэдгээ ойлгоно. Хэн нэгнийг өршөөж уучлана гэдэг маш хэцүү гэхдээ энэ чухал хариуцлага таниас өөрөөс тань эхлэх ёстой гэдгийг та ойлгоно.
8. Амьдрал дандаа төлөвлөсний дагуу байдаггүй гэдгийг та ойлгоно.
“Залуу хүү сүм барихаар материал цуглуулсан боловч 30 хүрээд тэр ердөө л сүүдрэвч барихаар шийджээ.” – Henry David Thoreau
Өсвөр насандаа та маш олон зүйлийг хийж бүтээнэ гэж бодож байсан. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам амжилт гэдэг дандаа санаж бодож хүлээж байсан шигээ цаг хугацаанд бий болдоггүй гэдгийг ойлгох болно.
9. Санаа зовсоноор юуг ч өөрчилж чадахгүй юм байна гэдгийг ойлгох болно
Санаа зоволтууд ирээдүйг өөрчилдөггүй. Харин ч та ирээдүйгээ илүү их итгэл найдвар, зориг тэвчээртэйгээр нүүр тулахын тулд хичээх хэрэгтэй.
10. Амжилтыг та илүү өөр өнцгөөс харж ойлгодог болох болно
30 хүрэх тэр үед та амжилтыг илүү өөр өнцгөөс харж эхлэх болно яагаад гэвэл алдар нэр, мөнгө төгрөг жинхэнэ амжилтыг илтгэдэггүй гэдгийг та мэддэг болдог. Харин ч амжилт бол нөхөрлөл, гэр бүл, аз жаргал болон энх тайван амьдралыг хэлдэг гэдгийг ойлгоно.
11. Бүх зүйл үргэлж зөвхөн чиний талаар байхгүй гэдгийг ойлгоно
Яагаад бүх анхаарлыг зөвхөн өөртөө төвлөрүүлж хувиа хичээсэн байж болохгүй гэдгийг та ойлгох ба өөрөөсөө илүү бусдыг олж харах болно. Өөрөөр хэлбэл амьдрал гэдэг энэ агуу аялалд таны оруулах ёстой хувь нэмэр гэж байдаг гэсэн илүү том зураглалыг та олж харах болно.
12. Юу хэлэх, яаж хэлэхээ сайн боддог болно
Үг бол хамгийн хүчирхэг зэмсэг гэдгийг ойлгох ба үгэндээ маш болгоомжтой хандаж сурна. Бодлогүй хэлсэн үг өгүүлбэрүүд, сөрөг сэтгэгдлүүд таны нэр хүндийг сүйрүүлж чадах учраас та өөрийн үгний хүч чадлыг ойлгох болно.
13. Баяр баясгалан хамгийн таамаглаагүй газраас ирдэгийг мэдэх болно.
Нас ахих тусам илүү энгийн зүйлд талархаж сурах болно. Урд нь хийхэд хөгжилтэй гоё санагддаг байсан тэр зүйлс 30 нас хүрэхэд огт өөр санагддаг болох болно.
14. Мөнгөний үнэ цэнийн ялгааг ойлгоно
20 хэдтэй залуугийн гарт байгаа 50,000 төгрөг 30 тай таны гарт байгаа 50,000 төгрөг хоёрын хоорондын үнэ цэнийн ялгаа асар их. Нас ахих тусмаа мөнгөний үнэ цэнийг улам мэдэрч, зөв зарцуулж эхлэх болно
15. Нөхөрлөлийн талаар илүү сайн ойлголттой болно
Өсөж том болох тусам нөхөрлөл гэдэг нь заавал бие биендээ тустай байх ёстой юм байна гэдгийг ойлгоно. 30 насанд ирэхэд хамгийн их анхаарал тавьж халамжлах найзууд хэн бэ гэдгээ бүрэн ойлгох болно.