Амьдрал ахуйд тус болох ашигтай зөвлөгөө
Та бүхний амьдрал ахуйд тус хүргэх энгийн атлаа ашигтай зөвлөгөөг хүргэж байна.
1. Шинэ талхыг үүрүүлэхгүйгээр нимгэн зүсэхийн тулд хутгаа халуун усанд дүрвэл сайн, мөн тортыг ийм хутгаар зүсвэл зүгээр. Тортыг хатуу цаасан хайрцагт алимтай хамт хийвэл удаан хадгалах боломжтой.
2. Байхуу цайг амттай болгохын тулд түүнийг хадгалж байгаа саванд нь нимбэгний хальс хийх хэрэгтэй.
3. Төмсийг хальстай нь чанавал 75%, хальсыг нь арилгаж бүхлээр нь чанавал 60-70%, хэрчиж чанавал 35-50%-ийн витаминтайгаа байна. Харин төмсийг жигнэвэл хамгийн их хэмжээний витаминаа хадгалж үлдэнэ.
4. Өндөгний муудсан эсэхийг мэдэхийн тулд гэрэлд хар. Муудаагүй өндгөн дотор толбо харагдана, харин муудсан өндөг нэвт гэрэлтэхгүй. Мөн муудсан өндгийн давстай усанд хийхэд хөвнө.
5. Хутга сэрээг (хуучин эсвэл зэвэрсэн) түүхий төмсөөр арчвал гялалзана. Шилэн аяганд халуун ус хийхдээ дотор нь халбага хийвэл хагарахгүй.