Арьсаа чангалж, толь шиг болгохыг хүсвэл мөс хэрэглээрэй

2015 оны 6 сарын 07

Залуу минь, бүсгүй минь шил толь болсон цэвэрхэн арьстай болохыг хүсч байна уу? Нүхжилт болон арьс суларч унжин нөсөө толбо гарч байвал гэрийн нөхцөлд амархан аргаар тэмцэх арга зааж өгье. Энэ аргыг Солонгос одууд их хэрэглэдэг гэнэ шүү.

 

Юу юу хэрэгтэй вэ гэхээр:
– Цэвэр ус (нэг стакан)


– Дүрдэг ногоон цай 1 ширхэг


– Витамин E (жижигхэн бөөрөнхий дотроо шингэнтэй байдаг даа) 4-5 ширхэг


– Шүдний чигчлүүр


– Дөрвөлжин мөс хөлдөөгч

За тэгэхээр юунаас эхлэх вэ:
Цэвэр усаа жоохон халаана. Гэхдээ буцлам халуун биш бүлээн цай шиг болтол нь. Тэгээд ногоон цайгаа дүрж дээрээс нь шүдний чигчлүүрээр витамин Е-гээ цоолж шахаад хутгах хэрэгтэй. Ингээд мөс хөлдөөгчдөө цайгаа хийгээд хөргөгчнийхөө хөлдөөгчинд хийнэ. Эхний удаа тас хөлдтөл нь хүлээх хэрэггүй хагас цагийн дараа ч юмуу шалгаж байгаад зайрмагтаад ирэхээр нь шүдний чигчлүүрийг дөрвөлжин мөснүүд дээрээ зоож тогтоогоод буцаагаад хөлдөөнө. Энэ нь хөлдүү мөс гартаа барьж хайрагдахаас сэргийлж бариул ч гэх үү иш болох учиртай юм л даа. Ингээд хэдэн цагийн дараа мөс маань бэлэн болно. Нэг стакан ус лав 14-15 жижиг мөс болчдог юм. Та өглөө юмуу оройд нүүрээ угаасны дараа энэ ногоон цайны мөсөөрөө хэдэн минут арчаад нүүрэндээ дараа нь өөрийнхөө хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнээ түрхээрэй. Өдрөөс өдөрт таны арьс чангарч байгаа нь мэдэгдэж өнгө орж цайх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22661
0 эможи
keyboard_arrow_up