Таныг таргалахад нөлөөлдөг санаанд оромгүй зүйлс

2015 оны 6 сарын 06
  1. Цахим ертөнц- Та магадгүй хажуугийн өрөөнд байгаа ажлынхаа газрын хүмүүстэй цахим сүлжээгээр харьцаж, утсаар холбогддог байх. Тэгвэл ийм байдалтай нэг жил өнгөрөхөд та ямар ч байсан таргалж эхэлнэ. Жил болгон нэг килограмм нэмсээр байх болно.
     
  2. Сахар орлуулагч- Та турахын тулд кофе, цай уухдаа сахар орлуулагч хэрэглэж байна уу? Эрдэмтдийн судалснаар эдгээр чихэрлэг таблеткууд нь бие организмын калори хуваарилах ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг болохыг тогтоожээ. Тиймээс энэ сахар орлуулагчаас бас татгалзах хэрэгтэй
  3. Пестицид- Та удаан хугацааны турш мах болон өөх тос, шарсан төмс зэргийг хэрэглэхгүй жимс ногоогоор хооллож байна уу? Гэсэн хэдий ч турахгүй байна уу? Тэгвэл гол шалтгаан нь таны идэж байгаа ногооны салат байгаа юм. Учир нь түүхий ногоонд олон тооны пестицид байдаг, ялангуяа сайн угааж цэвэрлээгүй ногоонд. Пестицид нь хортон шавьж устгах зориулалттай тул бидний бие организмд мэдээж сайнаар нөлөөлөхгүй. Тиймээс ногоогоо буцалсан усаар сайн угааж цэвэрлэж заншаарай.
  4. Жимсний шүүс- Фруктозтой шүүс нь хоол идэх дуршлыг саармагжуулж цатгалан юм шиг байдал үүсгэдэг. Бие организмд хэрэгцээт амин дэмийг хангаж чаддаггүй. Тиймээс үүнийхээ оронд нэг бүтэн жимс идсэн нь хавьгүй дээр.
  5. Фаст Фудын салат- Та түргэн хоолны газар ороод зөвхөн салат идсэн үү? Өөрийгөө бүү хуур түргэн хоолны газрын салатны илчлэг гамбургерийнхаас илүү байдаг байна.
  6. Зурагт- Зурагт их үзэхэд нүдний хараа муудахаас гадна бие галбир алдагддаг байна. Зурагт үзэж сууснаас зүгээр хөдөлгөөнгүй суух нь илүү сайн болохыг эрдэмтэд нотолжээ.
  7. Өөх тос хэрэгтэй гэж үү? Өөх тос хүнийг таргалуулна гэсэн түгээмэл ойлголт байдаг. Тэгвэл бодит байдал дээр хүний жинд нэг их нөлөөлөөд байдаггүй бөгөөд бие организмд хэрэгтэй зүйлийн нэг гэнэ. Хэрэв дутагдах юм бол түүнээс өөр, жинхэнэ хортой юм нэхдэг байна. Жишээ нь, шарсан төмс
  8. Хар талх- Таргалахгүй гэж цагаан талхнаас татгалзаж хар талх идэх нь турахад нөлөөлөхгүй гэнэ. Бүх сортын гурилаар хийсэн талх харин ч таргалуулдаг байна.
  9. Нойргүй шөнө- Шөнө хангалттай унтаж амрах нь чухал юм. нойргүйдэл нь бодисын солилцооны хурдыг саармагжуулж метаболизмыг өөрчилдөг.
  10. Таны хайрт- Та бүх зүйлээ хайрттайгаа яг таг хувааж хийх нь зүйтэй ч хоол хүнсээ яг ижилхэн хувааж идэх хэрэггүй. Энэ нь таргалах нэг нөхцөл шүү.             
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22658
0 эможи
keyboard_arrow_up