ХАМГИЙН ШИЛДЭГ, ҮНЭГҮЙ англи хэлний сургалтын сувгууд

2015 оны 6 сарын 06

Та бие дааж англи хэл сурахаар шийдсэн бол доорх хаягууд руу зочилж видео хичээл үзээрэй. Таньд бага зэрэг тэвчээр, хичээл зүтгэл, сурах чин эрмэлзэл байхад л хангалттай. Та заавал үнэтэй сургалтанд сууж мөнгөө үрэлгүйгээр англи хэлийг төгс эзэмших боломжтой.

 

Учир нь энэ линкүүд YouTube видео сүлжээнд байрлах хамгийн алдартай Англи хэлний сургалтын сувгууд юм. За ингээд таньд амжилт хүсье сураад байгаарай.

  • Learn English with Ronnie – ихэнх видео нь дүрмэнд тулгуурласан. Тайлбарууд нь маш ойлгомжтой, уйдаахгүй, хөгжилтэй.
  • English with Jennifer – дуудлагаа хэрхэн сайжруулах, дүрэм сурах гээд олон хичээл бий. Энэ суваг суралцагч төдийгүй багш нарт хэрэгцээтэй.
  • Rachel’s English – Энэ суваг хэллэг, дуудлагаа сайжруулах гэсэн хүмүүст илүү тохиромжтой.
  • Anglo-Link – төрөл бүрийн материалууд бий. Дүрмийн хичээлүүд голлодог.
  • EnglishClass101 – энгийн зүйлс Англи хэл дээр байгаа. Дүрмийн мэдлэг гайгүй боловч харилцан ярихад асуудалтай хүмүүст зориулагдсан гэнэ.
  • BBC Learning English – Сонирхолтой, мэдлэг олгох видео материалууд олон сэдвээр бий.
  • Learn English with Steve Ford – 20 жилийн туршлагатай мэргэжлийн багшийн суваг. Анхлан суралцагчдаас эхлээд ахисан түвшний суралцагч хүртэл бүгдэнд зориулагдсан.
  • AlexESLvid’s Free English Lessons – сонирхолтой подкастууд бүхий алдартай суваг. Өдөр тутмын хичээл болгон суралцахад тохиромжтой.
  • Learn English with Let’s Talk – олон сэдвээр бэлдсэн маш сайн хичээлүүд бий. Сургах хэлбэр нь орчин үеийн арга барил дээр тулгуурласан.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22657
0 эможи
keyboard_arrow_up