Твиттерийг хэрхэн үр дүнтэй хэрэглэх вэ

2015 оны 6 сарын 03

Твиттерийн анхны зорилго нь Та юу хийж байна гэсэн асуултанд хариулах байсан боловч одоо ихэвчилэн үзэл бодолоо солилцохоор хэрэглэдэг болсон. Та жиргээгээ хэрхэн хийхээ мэдэхгүй байгаа бол үгээ What’s happening? цонхонд бичээд tweet дараарай!

Twitter бол Facebook биш. Facebook статус бичихэд хамгийн тохиромжтой талбар бол Твиттер бусдад хүртээмжтэй, өгөөжтэй мэдээлэл тараах суваг юм.  Таны твийтээс хүн юу авч болох вэ гэдгийг бод. Хэрвээ хүнд өгөөжтэй юу ч байхгүй бол зүгээр л битгий бич. Цаг агаар ийм тийм байна, энэ хоол ийм амттай гэх мэт ердөө нэг зай эзэлсэн, байнгын чихэнд уяатай дуу чимээ шиг энгийн олон твийтийн оронд часхийсэн  чанартай ганц твийт бичих нь жинхэнэ жиргээчид байх чанар.

Твиттер нээхэд мэдэх ёстой эхний зүйлс:

1.         Хүмүүс хэн нэгэнийг дагахын тулд эхлээд bio-г нь, хэрэв та өөрийн хөтөлдөг блог сайтаа оруулсан бол түүнийг чинь мөн хамгийн чухал нь сүүлийн 3 жиргээг харж таны талаар өөрийн дүгнэлт хийгээд дагах эсэхээ шийддэг учир та ядаж л 2,3н жиргээ хийчихээд пропайлаа бүрэн бөглөчихөөд хүмүүсийг дагавал тэд эргээд таныг дагах магадлал өндөр болно.

2.         Бусдыг дагуулахын тулд эхлээд бусдыг дага гэж үг бий. Та дагуулхыг хүсч байгаа бол, жиргэж эхлэхээр шийдсэн бол таны зайлшгүй хийх ёстой зүйл бол бусдыг дагах. Та хэнийг дагахаа мэдэхгүй байгаа бол #FFMN гэж хайлт хийгээд монгол жиргээчидийн санал болгосон жиргээчидийг дагаах хэрэгтэй. Энэ бол хамгийн эхэнд ямар шилдэг дагагч нар байдгыг мэдэхэд туслах болно. Шинэ хүн дагахыг хүсвэл FFMN гэж хайлт хийхэд #FFMN хэш таг агуулсан жиргээнүүд гарч ирнэ гэсэн үг.

3.         @mention яаж хийх вэ:  Та хэн нэгэнд хандаж эсвэл жиргээчин хэн нэгний тухай ярих гэж байгаа бол @ гээд тухайн хүний жиргэдэг нэрийг бичвэл тухайн хүнд хүрнэ, таныг дагагчидад ч ойлгоход хялбар байх болно. Тухайлбал @gaukar_a

4.         Reply-Та хэн нэгний бичсэн жиргээнд хариу бичих гэж байгаа бол тухайн жиргээнд нь reply хийж санал бодлоо бичээрэй! Эс тэгвээс тухайн хүн аль жиргээнд нь хариу бичсэнийг ойлгохгүй буруу ойлголцол ч үүсэх магадлалтай.

5.         Retweet -Хэн нэгний жиргээ таалагдаад та өөрийн дагагчиддаа түүнийг хүргэхийг хүсвэл retweet хийгээрэй!

6.         Favorite- Өөрт таалагдсан жиргээнүүдийг favourite хийдэг. Facebook-ийн like тай ижил гэж ойлгож болно. Ингэсэнээр нэг талаас танд таалагдсан жиргээний цуглуулга үүснэ мөн өөрт хэрэгтэй зүйлсээ favourite-р тэмдэглээд байх боломж ч бий.

7.         #tag- Та ямар нэгэн тодорхой зүйлийн талаар ярьж байгаа бол хэш таг хэрэглээрэй. Тухайлбал  #Ehlel   #Эхлэл   #blog   #жиргээ гэх мэтчилэн үгнийхээ өмнө # тэмдэг тавьж бичвэл твиттерийн хайлтад илэрц өгдөг.

8.         85-135 тэмдэгтэд багтаах- Твиттер танд 140 тэмдэгтийн эрх чөлөө олгосон. Гэхдээ энэ нь та 140-ийг дуустал нь ашиглах ёстой гэсэн үг биш. Дунджаар 85-130 тэмдэгтэд багтааж бичих нь хамгийн тохиромжтой. Үүнээс бага эсвэл үүнээс их бол ретвийт хийх магадлал буураад ирдэг гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигчдийн Твиттерт хийсэн судалгаагаар тогтоосон юм.

9.         Жиргэхэд ээлтэй өдрүүд: Даваа ба баасан- Ер нь бол даваа гаригт ажил ихтэй байдаг учраас шинэ зүйл хүлээж авахад тааламжгүй. Баасан гаригт хүмүүс ажлаасаа хурдан салж амрах гэж яардаг учир аливаа мэдээллийг төдийлэн анхаарахгүй, ирэх даваа гаригт хэмээн хойшлуулдаг талтай.  Харин  Твиттерийн хувьд жиргэхэд хамгийн таатай өдрүүд бол ажлын долоо хоногийн эхний өдөр буюу даваа, сүүлийн өдөр буюу баасан гаригууд байдаг. Даваа гаригт тараасан жиргээ хамгийн олон хүнд хүрдэг.

10.       Ашигтай цаг- Твиттерийн хамгийн оргил үе бол өдрийн 13 цаг, 16 цаг, оройн 19 цаг юм. Хүмүүс ихэвчлэн өглөө ажлаа эхлэхийн өмнө Твиттерээ нэг шалгаад, үдийн хоолны дараа нэг, ажлаа тарахын өмнө нэг, оройн хоолны үеэр нэг шалгадаг. Тиймээс яг энэ үед жиргэвэл олон нийтэд хялбархан хүрнэ.

11.       Хэрвээ та өөрийн жиргээг олны хүрээ хамарч, олон хүмүүс ретвийт хийгээсэй гэж хүсч буй бол “Дахин жиргэнэ үү” хэмээн өөрийн хүсэлтээ бүтнээр нь бичиж байгаарай. Жиргээчид үгээ товчлох гээд RT, RT Please, Share, монголоор ДЖ гэх мэтчилэн бичих нь элбэг. Гэвч эдгээр хүсэлтүүдээс хамгийн их үр дүнтэй, хамгийн олон ретвийт дагуулдаг нь “Please Retweet” буюу “Дахин жиргэнэ үү” хэмээх бүрэн бүтэн хувилбар нь юм. Судалгаанаас харахад “Please Retweet” гэсэн хүсэлт бүхий жиргээг ретвийт хийх хувь 375% байдаг бол “Please RT” 250 хүрэхгүй хувь, RT 120 гаруй хувьтай байдаг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22516
0 эможи
keyboard_arrow_up