Заяаны ханиа шинжлэх ухааны үндэслэлтэйгээр олох боломжтой
Ихэнх хүүхнүүд эр нөхрөө сонгохдоо, царай зус, бие бялдар, хөрөнгө мөнгө, нэр төрийг нь чухалчилдаг. Энэ нь онохоосоо алдах нь их байдаг. Тэгвэл шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ханиа сонгох аргыг френологи, физиогномик гэдэг ажээ.
Физиогномик
Энэ нь нүүрний байдал, зан авир хоёрын уялдааны тухай шинжлэх ухааны онол юм.
Френологи
Энэ нь гавлын ясны хэлбэр нь хүний зан авир, авьяас чадвар, чиг хандлагыг илтгэн харуулдаг шинжлэх ухаан юм.
Хэрэв та танилцсан хүнийхээ зөвхөн царайг л харахаас цааш хэтрэхгүй юм уу цаад хүн чинь хэтэрхий далд санаатай байгаа бол френологи, физиогномик хоёрын аль алиныг нь харгалзан ажиглавал бүх байдал нь тодорхой болно.
Френологи хүний онцлог
Френологийн ухаанаар бол хүний толгой чамархайнаасаа дээш хавчийгаад эрүүгээрээ өргөсч ирсэн буюу доошоо харсан манжин шиг бол,
-Хоолонд ховдог,
-Залхуу,
-Харамч хахир,
-Эд мөнгөнд дуртай.
Гэхдээ, хэрэв та өөрөө үрэлгэн хүнд дургүй бол ийм толгойтой хүн танд яг таарна. Харин нэг л гэм нь ийм хүн таныг дагуулаад театрт жүжиг, кино, концерт үзэхээр хэзээ ч явахгүй. Яагаад гэвэл френологчдын баталж байгаагаар дээгүүрээ хавчиг толгойтой хүний урлаг, шүлэг, найраг, хөгжим сонирхох сонирхол огт хөгжөөгүй байдаг гэнэ. Гэхдээ ийм хүн гэр орноо өөд татахдаа гар татдаггүй ажээ.
Физиогномик хүний онцлог
Хэрвээ толгой нь чамархайнаасаа дээш өргөсч зантайсан буюу дээшээ харсан манжин шиг хэлбэртэй бол,
-Баялаг сэтгэлгээтэй,
-Сүсэг бишрэлтэй,
-Далдын ид шидэд итгэдэг.
Толгой нь хавчиг бөгөөд урагш хойшоо урт сунасан бол эрдэм мэдлэгтэй гэсэн үг. Гоёж гангалах дуртай ийм толгойтой хүнээс зугтсан нь дээр.
Том духтай бол
Гавлын урд хэсэг хөгжиж дух нь том ,байвал ухаантай, амгалан төвшин байдаг. Иймд ухаалаг хүмүүсийг түшье гэсэн эмэгтэйчүүдэд ийм эрчүүд таарна.
Харин нөхрийнхөө толгой дээр гарах дуртай, өөрийгөө ухаанаараа илүү давамгайлж байх ёстой гэж үздэг эмэгтэйчүүд нарийхан духтай, хар багаасаа юм бодох, сэтгэх нь хязгаарлагдмал хүнийг сонгох нь зөв.
Дагзны хэлбэр
Хэрэв ар дагз нь төмбийж гарсан бол сэтгэлийн мэдрэмж сайтайн шинж, харин дагз нь хавтгай бол хар амиа хичээгчийн шинж юм.
Хамрын хэлбэр
Хамар бол тухайн хүний тухай их юм хэлдэг чухал эрхтэн.
Хэрэв шүрэн хамартай бол шударга үнэнч зантай гэсэн үг. Ийм хүн гэр бүлийнхээ нэр хүндийг болон гал голомтоо сайтар хамгаалж чадна. Хэрэв хамрын үзүүр нь урагшаа шөвгөр бол хэрүүлч байх магадлалтай тул болгоомжилсон нь дээр.
-Хэрэв шантгар хамартай бол илүү үгэнд дуртай, хүний нууцыг их сонирхдгийн шинж.
-Хэрэв ялимгүй баруун тийш муруй урт хамартай хүн бусдыгаа бодвол илүү сэжиглэмтгий хардамтгай байдаг.
Нүдний байдал
Физиогномикийн ухаан нүдэнд их ач холбогдол өгдөг.
Хэрэв эр хүний нүдийг харахад хайрлах, өрөвдөх, энхрийлэх шинж илэрвэл итгэж болно. Харин хүйтэн, зэвүүн, хэнэггүй шинж ажиглагдвал эртхэн шиг зугтах нь зөв. Иймд эрчүүдийн нүд рүү аль болох сайтар ширтэж байвал зохино.
Амны байдал
Хэрэв ам нь хэт том бөгөөд нүүртээ зохицохгүй харагдвал
-Хэт хэлэмгий аманцар,
-Худлаа хэлдэг,
-Харин нимгэн уруул их нарийн ухааныг илэрхийлнэ.
-Хэт нимгэн уруултай хүн харгис, урвамтгай байдаг.
-Зузаан ч үгүй, нимгэн ч үгүй уруул үнэнч, сайн чанарыг илэрхийлдэг гэж үздэг ажээ.
Чихний хэлбэр
Хэрэв чих нь адилхан зөв хэлбэртэй онцгой ялгарах юм юу ч үгүй бол маш сайн хүн. Хэрэв чих нь жижигхэн ч гэсэн зөв хэлбэртэй бол бүр сайн.
Учир нь ийм чихтэй хүмүүс ихэвчлэн ухаантай, юмыг зөв талаас нь бодох нь бий.
Төгсгөлд тэмдэглэж хэлэхэд дээрх бүх шинжийг агуулсан цор ганц хүн гэж хаа ч байхгүй нь мэдээж. Тэгээд ч тийм хүн тааралдлаа гэхэд таны амьдрал тун уйтгартай байх болно. Иймд та түүнд хайртай нь үнэн л бол сэтгэлт хархүүгийнхээ зарим нэг дутагдлаас нь айх хэрэггүй шүү дээ.