Дулаан хувцасаа чанарын алдагдуулахгүйгээр хадгалахыг хүсэж байна уу?
Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашиллаа. Дулаан улирал ирэхээр та шүүб, пальто, ноолууран хувцаснуудаа хадгалах хэрэгтэй болдог. Харин дараа нь гаргаж ирээд өмсөхөд чанар нь алдагдаагүй, шинээрээ байх нь хамгаас чухал. Тэгвэл хэрхэн хадгалах вэ?
1. Шинэ хогийн сав нь хувцас хадгалах сайн сав болж чадна. Тэр тусмаа агааргүй, битүү бол бүрч сайн тул та заавал цагаан эрвээхэйнээс хамгаалах үрэл ч хийх хэрэггүй.
2. Модны үнэр цагаан эрвээхэйг үргээж байдаг. Тэгсэн хэдий ч мод хуучираад ирэхээр үнэр нь гардаг тул цагаан эрвээхэй цугларах магадлал их болно. Тиймээс модны үнэрийг дахин гаргах үүднээс шүүгээнийхээ гаднахыг бага зэрэг зүлгүүрд. Энэ нь модны шинэхэн үнэрийг гаргах болно.
3. Модны үнэр зөвхөн цагаан эрвээхэйг үргээхээс бус үхүүлэхгүй. Тиймээс хувцасаа шүүгээнд хийж хадгалахаасаа өмнө сайтар цэвэрлэж, цагаан эрвээхэйний өндөгнүүд байгаа эсэхийг шалгаарай.
4. Ангийн үслэг эдлэлээ полиэтилен буюу гялгар уутанд хийж хадгалж огт болохгүй. Учир нь амьтны арьсаар хийсэн эдлэлд агааргүй орчин нь бактер мөөгөнцөр үүсэх таатай нөхцөл болж өгдөг.