Ялаа шумуул үргээх аргууд

2015 оны 6 сарын 13

Бид бүгд л зуны улиралд маш их дуртай байдаг. Гэхдээ зун болохоор л шумуулнууд олноороо гэрт үймж биднийг багагүй бухимдуулдаг. Шавьжны хор, ялааны алуур зэрэг нь хараахан бүрэн төгс шийдэл болж чаддаггүй. Тэгвэл бид танд ялаа шумуул үргээхэд тус болох дараах аргуудыг танилцуулж байна.

1.  Лаа, хүж

Шумуул үргээгч лаа, хүжний талаар сонсож байсан уу? Тэдгээр нь өвөрмөц үнэр гаргадгаас шумуул, бусад төрлийн ялаа, батгана үргэхэд хүргэдэг. Гэхдээ хүжнүүд нь дотроо олон янз байх хийгээд зарим хүжнүүд шууд шумуул ялаа, батганыг үхэлд хүргэдэг.

2.  Тос

Шумуул үргээгч тосыг биендээ түрхэж болно. Гадагшаа гарсан даруйдаа тосоо түрхэж, тодорхой хугацааны дараа сэргээж байхад болно. Энэ  аргыг хөдөө, салхинд гарч байгаа үед хэрэглэхэд тохиромжтой.

3.  Шумуул үргээгч ургамал

Шумуул үргээдэг зарим нэг ургамлын төрлүүдийг гэртээ эсвэл зуслангийн байшингынхаа ойролцоо тарьж болно. Жишээ нь сармис, розмарин, муурын гаа, гаат өвс. Эдгээр ургамлууд нь шумуул үргээх үйлчилгээтэй байдаг.

4.  Витамин В

Витамин В г уух нь шумуул тандээр суухыг багасгадаг гэнэ. Учир нь витамин В-г ууснаар шумуулны хувьд  хүний үнэр, арьс, цусны амт нь муухай болдог аж.
 
5. Сармис

Сармис идэх, сармис хирчээд тавих нь шумуул үргээхэд хүргэнэ. Хэрвээ танд өөрт эвгүй санагдахгүй бол биендээ сармис үрж болох юм шүү.

6. Үнэртэн бүү түрх

Хэрвээ та шумуулны анхаарлыг татахгүй гэвэл ямар нэг үнэртэн, хурц үнэртэй зүйлсийг бүү түрх. Шумуул нь гоё сайхан, сэнгэнсэн үнэрт дуртай байдаг. Тиймээс ямар нэг онцгой үнэр бүхий үнэртэн, тос бүү түрхээрэй.

7.  Уснаас хол байх

Шумуул багатай газар гэвэл ус багатай газрыг л нэрлэх болно. Голын эрэг орчимоор шумуул ихээр байдаг шүү дээ. Тэгхээр хэрвээ та голын эрэг дээр байгаа бол шумуулнаас зугтах ер нь л хэцүү. Харин гэртээ шумуул оруулахыг хүсэхгүй бол ил ус битгий тавиарай.

8. Электрон үнэртүүлэгч

Энэ бол гэрийн нөхцөлд ашиглах хамгийн шилдэг арга. Та харсан эсвэл сонссон байх. Тусгай дотроо шингэнтэй цахилгаанд залгадаг үнэртүүлэгч байдаг. Та ердөө залгууртаа залгахад  л болоо. Үнэр аяндаа гарч шумуулыг үргээгээд зогсохгүй, хүнрүү дайрахыг зогсоодог юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22475
3 эможи
keyboard_arrow_up