Надад сэтгэлийн маш их дарамттай байна

2014 оны 4 сарын 29

Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Миний хань уул нь их зөв бодолтой хүн л дээ. Бид хоёр арван жилээсээ эхлэж үерхэж нөхөрлөсөн. Дараа нь оюутан болсон, одоо бараг арав гаруй жил болж байна. Бид хөөрхөн охинтой сайхан л амьдарч байна. Гэхдээ жил хагасын өмнө ажлынхаа газрын нэгэн эмэгтэйтэй учиртай болсон байсныг нь би санаандгүй мэдсэн. Надаас уучлалт гуйгаад ямарч холбоогүй хэдхэн удаа утсаар ярьсан секс бүүр ч байхгүй гээд уйлж дуулж гуйхад нь би уучилсан.

Гэтэл хэдхэн сарын дараа миний танил эмэгтэйтэй байхыг нь би бас л өөрийн нүдээр харчихсан. Тэр үед би өөрийгөө хянах чадвараа бараг л алдчихсан байсан байх. Учир нь зүгээр ч нэг танил байгаагүй байнга уулзаж дотно байдаг найз минь байсанд тэр байх. Тэр ч гэсэн гэр бүлтэй, манай хоёр гэр бүл, гэр бүлийн найзууд байсан. Хүнд хууртана гэдэг ямар их доромжлол болохыг би яс махандаа шингэтэл ойлгосон. Уучлаач миний буруу ганцхан боломж өгөөч гэж байн байн гуйж байсан тэр өдрүүд одоо болтол нүдэнд харагддаг.

Тэр үед би  сэтгэл яаж өвддөгийг жинхэнэ утгаараа мэдэрсэн. Би өөрийгөө зөв алхам хийсэн гэж бодож байгаа. Гэвч заримдаа жаргалтай байх тэр мөчид болсон бүх зүйлүүд нүдэнд харагдаж чихэнд сонсогдоод нөхрөө харахаар уур гэнэт хүрээд байх юм. Арай гэж өөрийгөө тайвшруулах юм. Цаг хугацаа өнгөрөх тусам мартагдана гэж бодож байгаач одоо болтол надад сэтгэлийн маш их дарамттай байна. Надад зөвлөөч…

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2246
0 эможи
keyboard_arrow_up