Ахуйн ашигтай зөвлөгөө
Гарын доорхи материалуудыг өдөр тутмын амьдралдаа хэрэглэж болох ашигтай зөвлөгөөнүүд энэ байна.
1. Хэрэв та ватум цаас ашигладаг ажил мэргэжилтэй, эсвэл оюутан бол үлдэгдлийг нь юм уу авч явах цаасаа ОО-ын цаасны картонон гол ашиглан авч явж болно.
2. Хогийн хувингаас таагүй үнэр гараад байвал гялгар уут дэвсээд түүн дотроо сонин дэвсчих. Цаас чийгийг хуримтлуулж үнэр гархаас сэргийлнэ.
3. Амралт, аяллаас ирэхэд чемоданд тань угаагаагүй олон хувцас байгаа бол эвгүй үнэр оруулчихгүйн тулд ачаан дотроо саван хийчих.
4. Компьютерийнхээ гарыг цэвэрлэхэд тэмдэгтүүдийн хоорондуур цавуутай цаас хийвэл хялбар болно.
5. Ханын шүүгээ тань зай багатай өлгүүр нь чихэлдээд байвал нэг өлгүүрээсээ нөгөөг нь өлгөж болох нь.
6. Бугуйвч, бусад гоёлоо ганцаараа зүүх гэж тэвддэг бол бичгийн хавчаар ашигла.
7. Өндгийг хэлбэр гаргаж сайхан зууш бэлтгэхдээ чинжүү, лууван тайраад хэв хийж болох нь
8. Элдэв олон залгуур нэг саванд хийгээд дараа нь хэрэгтэйгээ олох гэж саатдаг бол 00-ын цаасны гол ашиглаад тус тусад нь хийж болох нь.
9. Бялуу, амтат боовыг тэгш тэнцүү хуваахдаа сатуркан утсаар зүсч болно
10. Өмдний өлгүүрч бас ном товхимолыг хаалгүйгээр уншиж ашиглахад хэрэг болдог байна.
11. Хоёрдугаар хоолыг жигд сайн халаая гэвэл хийн зууханд хийхдээ голд нь нүх гаргачих.
12. Уух зүйлээ хүйтэн , тэгээд амттай байлгах гэвэл усан үзэм хөлдөөгөөд хадгалчих. Ундаа чинь хүйтэн, бас амттай болно.
13. Гар утас цэнэглэгчгүй байх таарвал телевиз ч бас цэнэглэгч болно.