Та унтахаасаа өмнө дараах зүйлсийг тогтмол хийж хэвшээрэй

2015 оны 5 сарын 29

1. Шүд болон нүүрээ сайн угааж цэвэрлэх- Унтахаасаа өмнө шүдээ угаах нь өглөө шүд угаахаас ч чухал байдаг гэнэ. Амны хөндийд хурсан бохир зүйлсийг арилгаж унтах нь шүдийг сайн хамгаалах болно. Унтахын өмнө нүүрээ цэвэрлэх нь нүүрний будгийг арилган таатай унтуулна.

2. Гарын хуруугаараа үсээ самнах- Өглөө үдэш бүр гарын хуруугаараа үсээ самнах нь толгойн хэсгийн мэдрэлийг өдөөж, мэдрэлийн чадавхыг зохицуулж, шүүрлийн ажиллагааг нэмэгдүүлж, цусны эргэлтийг сайжруулж, бодисын солилцоог сайжруулах, нойр хулжихаас сэргийлэдэг байна.

3. 10-20 минут алхах- Явганаар 10-20 минут алхах нь хүний биеийн цусны эргэлтийг сайжруулж, унтсаны дараа нүүрний арьсыг сайжруулдаг.

4. Зөгийн балтай сүү уух- Унтахаасаа 1 цагийн өмнө нэг аяга зөгийн балтай сүү уух нь нойрыг сайжруулдаг аж. Зөгийн бал нь цусан дахь чихрийн хэмжээг тогтворжуулж, нойр хулжихаас сэргийлнэ.

5. Дасгал хийнэ- Унтахаасаа өмнө орон дээрээ дасгал хийвэл биеийг тайвшруулан эрүүл мэндэд тустай. Орон дээрээ дээш харан хэвтэж, хөлөө өргөн гараараа дээрээс доошоо иллэг хийгээрэй.

6. Цонхоо онгойлгоорой- Цонхоо онгойлгон эрүүл агаарыг өрөөндөө оруулаарай. Ингэж хийх нь сайн унтахыг ахиулна, Унтахдаа толгойгоо бүтээн унтаж болохгүй.

7. Халуун усаар хөлөө угаах- Унтахын өмнө халуун усаар хөлөө угаах нь хүний биеийн цусны эргэлтийг ахиулан, шинэ хуучны солилцоог түргэтгэнэ. Өдөр бүр 40-50 хэм халуун усанд хөлөө угаах,  хөлийн уландаа иллэг хийх нь маш сайн үр нөлөөтэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22377
0 эможи
keyboard_arrow_up