Та гэрэл зурагт зөв байрлалаа олж зогсвол гайхамшиг болно
Эдгээр зөвлөмжийн дагуу зураг авахуулахдаа та зөв байрлалаа олж зогсож чадвал сайхан харагдах боломжтой.
Урин дулаан зун цаг ирж хөдөө гадаа амралтанд явж хөгжилтэй сайхан мөчөө гэрэл зурганд үлдээх цаг ирлээ. Тэгвэл та энэ сайхан дурсамжтай үеийн гэрэл зургандаа хэрхэн сайхан харагдах вэ? Тэгвэл танд дараах 7 зөвлөгөө туслах болно.
1. Эрүүгээ өргөөд, мөрөө тэгшлээд чин сэтгэлээсээ инээмсэглээрэй
2. Та яагаад хөлөө нийлүүлээд бага зэрэг өргөж болохгүй гэж. Энэ танийг урт хөлтэй харагдуулах болно.
3. Гараа ташаандаа тулаад хөлөө солбин зогсож зурагаа даруулахад энэ зураг гарцаагүй таны албоманд нэгэн сайхан зураг нэмэгдэнэ.
4. Сандал дээр хэвтээд зурагаа татуулхаар шийдсэн бол тохойгоо тулаад сандалнаасаа бага зэрэг хөндий байрлал авч хөлөө нугалахгүй тэнийлгээрэй.
5. Зүгээр нэг унжиж зогсох биш гэдэсээ бага зэрэг татаад наашаа цээжээрээ хандах нь танд туслана.
6. Та арай эхний байрлалаар сууж зурагаа татуулдаг юм биш биз.
7. Хэрвээ та зурагаа ойрхоноос даруулхаар шийдсэн бол толгойгоо бага зэрэг дээшээ өргөж өгөөрэй.