Харшлын улирлыг хэрхэн давах вэ?
Хавар болж өвс нахиалж, мод тоосонцортож цаг агаар дулаарч агаараар дамждаг харшил үүсгэгчид дээд цэгтээ хүрдэг. Харшлын үед найтаах, хамар шуухитнах, нүд загатнах шинж тэмдгүүд илэрч хэдэн сараар үргэлжилж таныг зовоодог уу.
Энэ үед та юу хийж чадах вэ?
Зөвхөн харшилтай хүмүүс гэлтгүй бусад хүмүүс ч урьдчилан сэргийлэх нь тун чухал зүйл болоод байна. Хүний дархлаа хэтэрхий идэвхтэй байх үед харшил бий болдог. Зарим тохиолдолд бие гадны ямар нэг биетийг өөрийн биед маш аюултай гэж үздэгээс мөн харшлыг бий болгодог байна. Ингэж дархлаа хариу үйлдэл үзүүлсэнээр найтаах, ханиах, нус гоожих, хоолой загатнах, нулимс гоожих зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.
Харшилтай хэрхэн тэмцэх вэ?
1. Гэрээ аль болох чийг багатай байлгах хэрэгтэй. Харшил чийгтэй газар илүү их байдаг. Гэртээ чийг шингээгч авч тавих хэрэгтэй.
2. Тоос шороогоо ойр ойрхон цэвэрлэж байх хэрэгтэй.
3. Хэрвээ та гадуур гарсан бол гадуур гарахдаа өмссөн хувцасаа унтлагын өрөөндөө бүү тавиарай. Шууд угаалгын машин эсвэл угаалгын өрөөндөө тусдаа саванд хийж тавих хэрэгтэй. Таныг гадуур явж байхад агаарт байдаг маш олон төрлийн бактери тоосуудыг өөртөө авчихдаг. Эдгээр нь харшилыг үүсгэдэг гол зүйлүүд байдаг. Нэн ялангуяа зуны улиралд элдэв янзын ургамлуудаас харшил их үүсдэг.
4. Орондоо орохоосоо өмнө усанд ор. Энэ нь та үс болон биендээ наалдсан бактери, тоос, тоосонцроос өөрийгөө цэвэрлэж байгаа хэрэг юм.
5. Тоос шороо бол харшилыг бий болгодог хамгийн түгээмэл байдаг зүйл. Тиймээс та орондоо орохоосоо өмнө сайн цэвэрлэж орохгүй бол нэг орон дотор тань орсон бол та нэг хэсэгтээ л харшилаас салахгүй гэсэн үг.
Хэрвээ та хаврын харшлаа гэрийн нөхцөлд намжаах аргыг хайж байвал энгийнээс эхэл: Давстай усан дусаалга хаврын харшлыг дарах энгийн арга юм. 225 грамм усанд хагас цайны халбага давс хийж шүршдэг саванд юүлнэ. Та үүнийг өглөө оройдоо хамран дахь харшил үүсгэгчээс салахын тулд хэрэглэж болно. Хэрвээ та өөрөө бэлдмэл найруулахыг хүсэхгүй бол эмийн сангаас давстай хамрын дусаалга авч хэрэглэж болно.
Та идэж ууж буй зүйлээсээ харшил туссан байж болзошгүй юм. Хүмүүс хоолны харшилтай идэх зүйлээ хязгаарлах замаар тэмцдэг. Тэгвэл хэрхэн харшил үүсгэдэг хоолноос хамгаалах вэ?
1) Юуны өмнө та хэрвээ сав баглаатай зүйл авч байгаа бол гаднах шошго боодлоос нь орцыг нь харах хэрэгтэй. Хэрвээ таны харшилтай зүйл орсон байх аваас та идэж болохгүй гэсэн үг. Та хэдий тухайн зүйлийг байнга авдаг ч гэсэн байнга орцыг нь харж байх хэрэгтэй. Үйлдвэрлэгч газрууд орцоо байн байн сольдог.
2) Хэрвээ та гадуур ресторан хоолны газруудаар хоол идэж буй бол үйлчлэгчээс дандаа хоол орцыг асууж байх хэрэгтэй.
3) Бага орцтой гээд тоохгүй орхиж болохгүй юм. Хэдий та соуснаас харшилтай биш боловч, тухайн соусны тань харшилтай зүйлээр амтлагдсан байж болох учир сайн асууж лавлах ёстой байдаг.
4) Хоолны газар хоол идэж байгаа бол хоолыг хэрхэн хийсэн талаар асуу. Жишээ нь та самарнаас харшилтай гэж бодьё. Тэгвэл тухайн хоолыг самарны тосонд шарсан байж болох учир тухайн хоолыг идэж болохгүй.
5) Хэрвээ та хоолноос харшилтай ба чухам ямар хоолноос харшилтайгаа мэдэхгүй байвал дараах зүйл танд тус болно.
Аллерги үүсгэдэг хоолнууд: • Өндөг • Самар • Сүү • Далайн ногоо • Загас
Тэгвэл та өөрийгөө аллергитай гэдгээ хэрхэн мэдэх вэ?
Хооллолт : Энэ нь та идэж буй хоолнуудаа цаасан дээр бичээд тухайн хоолыг идээд гарч буй шинж тэмдгүүдийг бичиж тэмдэглэх замаар олж илрүүлэх юм. Хэрвээ та ингэж идээд шинж тэмдэг сайн илрэхгүй ба олж чадахгүй бол таны идэж буй зүйлүүд хоорондоо холбоотой ба хамтран шинж тэмдэг илрүүлж байж магадгүй юм. Зарим хоолнууд хоорондоо зохицолгүй байх тохиолдолд байдаг.
Хоолыг хасах: Энэ нь хоолоо хасах замаар шинж тэмдгийг ажиглах юм. Та хэрвээ ямар нэг хоолноос харшилтай гэж бодож байгаа бол тухайн хоолоо 2 долоо хоногоор идэхгүй байх замаар илрүүлэх арга юм.
Арьсны тест хийх: Энэ нь хоолны харшилыг илрүүлэх маш сайн арга байдаг. Гэхдээ ийм төрлийн тест нь зөвхөн харшилын шинжийг илрүүлэхээс биш яг юунаас болсон бэ гэдгийг тодорхойлж гаргаж чададгүй.