Давс эр хүний эрүүл мэндэд хортой
Хоолны давс үнэхээр цагаан үхэл мөн гэдгийг эрдэмтэд дахин баталжээ. Тэд ажиглалт хийж, олон шинжилгээ судалгаа явуулсны үр дүнд давслаг бүтээгдэхүүн байнга хэрэглэх нь ходоодны өмөнүүгээр өвчлөх эрсдэлийг хоёр дахин нэмэгдүүлдэг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Тэгэхдээ тийм хандлага эрэгтэйчүүдэд илүү ажиглагддагийг тодорхойлжээ.
Японы Эрүүл мэндийн яам энэ талаар их ажил хийсэн бөгөөд хавдар судлалын мэргэжилтнүүд 11 жилийн турш дунд хэрийн насны 40 мянга орчим хүнд ажиглалт хийжээ. Эмч нар тэдний өдөр тутмын хоол, ямар ундааг илүүтэй хэрэглэж байгаа, түүнчилэн эрүүл мэндэд шууд нөлөөлдөг хортой зуршлууд, тухайлбал, тамхи татах муу зуршилд анхаарлаа хандуулсан аж.
Үүнээс үзвэл давслаг бүтээгдэхүүн хэрэглэх дуртай эрэгтэйчүүдийн үзүүлэлт анхаарлыг нь татжээ. 500 хүнээс нэг нь ходоодны өмөнүүгээр өвчлөх онцгой эрсдэлтэй байдаг нь тогтоогдсон байна.