Гэрээ цэвэрлэх хялбар аргууд
Гэр орноо цэвэрлэх гэдэг тийм ч таатай ажил биш байдаг. Хивсэн дээрх толбо, гэрийн тэжээвэр амьтны хог хаягдал, бөглөрсөн угаалтуур гээд л олон тооны асуудлыг гэрийн эзэгтэй өдөр бүр шийдвэрлэх хэрэгтэй болдог. Тэгвэл эзэгтэй таны ажлыг хялбарчлах хэд хэдэн аргыг хүргэе.
Антистатик шингээсэн буюу соронзлогдохоос сэргийлсэн шингэнийг шингээсэн салфеткагаар тоос арчих нь дараагийн удаа тоос татагдах нөхцлийг багасгадаг байна.
24. Шүршүүрийг уксусаар цэвэрлэх
Уутанд уксус хийж байгаад шүршүүрээ боогоод хонуулах хэрэгтэй. Өглөө арчихад шүршүүр цэвэрхэн байх болно.
23. Хайруулын тавгаа цэвэрлэх
22. Блендер цэвэрлэх
Блендер дотроо халуун савантай ус хийгээд асаагарай. Таны блендер шинэ мэт гялалзах болно.
21. Сэнс цэвэрлэх
Сэнснийхээ зай бүрт даавуу хийгээд татахад тоос нь газарт унахгүй даавуун дээр үлдэнэ.
20. Грейпфрут +Давс = Цэвэрхэн ванн, таатай үнэр
19. Тугалган цаас
18. Грил цэвэрлэх
Хоолоо хийснийхээ дараа грилээ залгуурнаас нь салгаад халуун байгаа дээр нь нойтон даавуу тавиад таглаарай. Таглааг нь таглахад үүссэн уур грилний дээд талыг цэвэрлэх болно.
17. Угаалгын паралонаа хэрхэн ариутгах вэ?
Угаалгын паралон авахад тийм ч үнэтэй биш ч завгүй үедээ паралонаа печинд хийгээд хэдэн минут болгоорой. Ингэснээр түүнд агуулагдах нянгийн 99% нь устсан байх болно.
16. Шарах шүүгээний шилэн хэвний тос арилгах
Тугалган цаасыг аяга угаагч шингэнээр норгоод арчхад хангалттай.
15. Шарах шүүгээгээ цэвэрлэх
Аммиактай аяга ус шарах шүүгээн дотроо хийгээд нэг хонуулаад өглөө цэвэрлэхэд хялбар байх болно.
14. Кофе чанагч машиныг хэрхэн цэвэрлэх вэ?
13. Плиткагаа цэвэрлэх
Салфетка дээр ургамалын тос дусаагаад тос болсон хисгээр плиткагаа арчаарай. Гадуур нь дуссан тоснууд хялбархан арилах болно.
12. Аяга угаагч машин цэвэрлэх
11. Супер оймс
Ус болон уксусанд норгосон оймсоор та булан тохойн тоосыг сайн цэвэрлэх боломжтой болно.
10. Хивснээс толбо арилгах
9. Бөөлжис цэвэрлэх
Хивсэн дээрх бөөлжисний толбо гэдэг хамгийн аймшигтай. Ус болон хүнсний содыг ижил хэмжээгээр хольж, толботой хэсэг дээрээ тавиад хонуулах хэрэгтэй. Өглөө тоосыг нь соруулахад л болно.
8. Шилний үйрмэг цэвэрлэх
Нэг зүсэм талхаар л шилний үйрмэгийг цэвэрлэж болно.
7. Арьсан эдлэлийн өнгө сэргээх
Гутлын тосоор арьсан эдлэлээ өнгөлөхөд бүх зүйл хэвийн болох юм байна.
6. Агаар шүүгч цэвэрлэх
Нимгэн даавууг нарийхан хутганд ороож цэвэрлэх бодис цацаад арчихад болно.
5. Гэрийн тэжээвэр амьтны үс, ноосыг цэвэрлэх
Резинэн өнхрүүшээр авахад хамгийн хэцүү үс ноосыг ч хивснээс салгаж авна.
4. Гутал хурдан хатаах
Борооны дараа гутал тань ихээхэн норсон байдаг бөгөөд энэ үед гутландаа сонин болон будаа хийгээрээй. Гутал тань маш хурдан хатах болно.
3. Тос арилгах
Хувцас, тавилга юун дээр ч байсан энэ арга сайн тусална. Тос болсон газраа шохойгоор үрээд хэсэг хугацааны дараа чийгтэй даавуугаар арчаарай. Тос ул мөргүй арилах болно.
2. Гудас цэвэрлэх хялбар арга
Гудас цэвэрлэж болно гэдэгт та итгэхгүй л байгаа болов уу. Тэгвэл ус шүршигч саванд архи хийгээд гудсаа шүршээрэй. Гудас хатсаны дараа ямар ч нянгүй болох болно.
1. Бөглөрсөн угаалтуур цэвэрлэх
4 ширхэг Алко-Зельцерийг угаалтуур руугаа хийгээд араас нь нэг аяга уксус хийх хэрэгтэй. 10 минутын дараа буцлам халуун ус хийснээр, угаалтуурын тань бөглөө гарна.