Нөхөр ямар байх ёстой вэ?

2015 оны 5 сарын 27
  • Нөхөр нь сайхан сэтгэлтэй уриалгахан байх ётой. Эхнэрээ ая тавтай байлгахын тулд ажлаас ирмэгцээ аягаа угааж, хогоо асгаж, гэрээ цэвэрлэх ёстой.
  • Жинхэнэ нөхөр цамаан зангүй, хоолонд хэмнэлттэй байна.Өглөө босоод индүүдээгүй байсан ч цамцаа өмсөөд бардам алхдаг байвал жинхэнэ нөхөр мөн. Эхнэрийн хийсэн хоолыг амт чанар, их багаас үл хэмээрэн богдын хишиг шиг хүртдэг бол сайн.
  • Жинхэнэ ёс журамтайй нөхөр бол шөнийг ширүүн тулааны дараа амттайхан нойрсож буй эхнэртээ цай ундыг нь бэлдэж үлдээгээд явах ёстой.
  • Хүүхдийг цэцэрлэг сургуульд нь нөхөр аваачих ёстой. Хүүхдээ авхуулчихья гэсэн үг яриаг сонсохыг ч хүсдэггүй, гаргаад л өгчих би өсгөе гэдэг байх ёстой.
  • Эхнэрийн ярих дур хүрэх болгонд нөхөр сэтгэл догдлон, баяр хөөртэйгээр, үг дуугаралгүй сонсох ёстой. Нөхөр эхнэрийн асуусан асуултын дагуу товч тодорхой хариулдаг байвал зохино.
  • Нөхөр овжин сэргэлэн байвал зохино. Эхнэрийн найзуудыг хүндэлж, бусдын дэргэд эхнэртээ гүн хүндэтгэлтэйгээр ханддаг байх ёстой.
  • Нөхрийн уран сэтгэмж нь эр хүнийхээ ажлыг хийхэд хэрэг болбол сайн. Эхнэр та Кама судрыг биеэрээ мэдрэх ёстой.
  • Орчин үеийн нөхөр нь уран зохиол, хөгжмийг мэдэрч эхнэрийн хүссэн сэдвээр яриа хөөрөө өрнүүлж чаддаг байвал зохино. Өвлийн урт шөнийг өнгөөрөхөд хэрэг болно.

1, Олсон мөнгөө гэртээ авчрах
2, Дэлгүүрээс хүнсээ цуглуулах нь нөхрийн журамт үүрэг мөн.

  • 1-р заалтыг үл биелүүлэх нь 2-р заалтыг биелүүлэхгүй байх шалтаг болохгүй.
  • Эхнэртээ хайртай л бол алган дээрээ бөмбөрүүлэх ёстой. Ядарсан эхнэр яагаад заавал шатаар алхах ёстой юм.
  • Нөхөр тэвчээртэй байх ёстой. Эхнэрийг уурлаж зандчих үед хүлцэнгүйгээр, тэсвэрлэж өнгөрүүлэх ёстой.
  • Нөхөр хадам аав ээж болон хадмын талынхны бүгдийнх нь төрсөн өдрийг санаж, баярын арга хэмжээг зохион байгуулж, сэтгэлд үлдэцтэй, чанартай материаллаг бэлэг өгөх үүрэгтэй. Үүнийг үл мэдэх нь хариуцлагаас зайлсхийх үндэслэл болохгүй.
  • Эхнэр хүссэн хирээр зав чөлөөтэй байж болно. Нөхөр эхнэрээ шөнө орой хаагуур явсныг эвгүй өнгөөр асуух нь зэвүү хүргэдэг гэдгийг байнга санабаас зохино.

За энэ бүхнийг уншаад танд ямар сэтгэгдэл төрж байна вэ? Өөрийнхөө үзэл бодлыг бидэнтэй хуваалцаарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22287
0 эможи
keyboard_arrow_up