Танд ямар нарны шил зохих вэ?

2015 оны 5 сарын 26

Урин дулааны улиралд гадагш гарахдаа анхаарах зүйлүүд нэг хоёроор зогсохгүй олон байдаг билээ. Тэр дундаа “хүчтэй нарны туяанаас өөрийгөө хэрхэн хамгаалах вэ” гэсэн асуудалтай тулгарах нь цөөнгүй байдаг. Нарны хүчтэй туяа арьсыг гэмтээж нүдний харааг муутгах аюултай байдаг тул арчилгаа их шаарддаг.

Гадагш гарахаас өөр аргагүй тохиолдолд хамгийн хялбар бөгөөд амархнаар нарны туяанаас өөрийгөө хамгаалах арга бол томхон саравчтай малгай юм уу эсвэл нарны шил зүүх эсвэл нарнаас хамгаалах тос түрхэн арьсаа хамгаалах боломжтой. Гэхдээ, нарны шилээ сонгохдоо шилний өнгө нь аль болох гүн байх тусам нарны туяаг нэвтрүүлэхгүйгээр сайн хамгаалдаг ба нүдний шилний линз нь том тусмаа мөн нүдэнд бараг наалдахуйц ойрхон байх тусам нарнаас хамгаалах үр дүн нь сайн байдаг байна.

Нүдний шилний тусламжтайгаар гадаад төрхийнхөө давуу талыг гаргаж, дутагдалтай талыг нууж болно. Мөн түүнчлэн бизнес хатагтай, эсвэл ухаалаг, даруухан эмэгтэй, моодны дэгжин бүсгүй, сэргэн мандалтын үеийн авхай гээд л имижээ ч бүрэн өөрчилж болно. Хамгийн гол нь шилнийхээ хүрээг зөв сонгох нь чухал. Энэ нь нарны шил сонгоход ч хамаатай.

Зууван бол: Ямар ч төрлийн хэлбэр болон хүрээтэй нүдний шил энэ царайнд тохиромжтой байдаг. Зууван хэлбэрийн царай хамгийн зөв пропорцтой байдаг ажээ.

Дөрвөлжин бол: Ийм хэлбэрийн царайнд хүрээ нь нарийн шил илүү тохиромжтой. Гэхдээ хүрээнийх нь дээд хэсэг өндөр байх хэрэгтэй. Доош бага зэрэг унжсан хэлбэртэй шил тохиромжтой.

Дугуй бол: Тэгш болон хурц өнцөгт хүрээтэй шил сонгоорой. Нарийхан, металл хүрээнд анхаарлаа хандуул. Энэ нь нүүрний хажуу талд анхаарал татагдахыг зогсооно. Мөн түүнчлэн хар, ногоон зэрэг ханасан өнгөнүүд нүүр царайг чинь нарийн болгож харагдуулна.

Гурвалжин бол: Энэ царайн онцлог шинж бол өргөн дух, жижигхэн эрүү юм. Ийм нүүртэй хүнд дугуй, эсвэл гонзгой хүрээтэй, эсвэл бага зэрэг дээш өргөгдсөн нүдний шил зохимжтой. Шилний хүрээ нарийхан, хагас хүрээтэй, эсвэл огт хүрээгүй байвал маш зөв сонголт хийлээ гэсэн үг. Энэ нь таны нүүрний доод хэсгийг арай том, тэнцвэртэй харагдуулдаг байна.

Тэгш өнцөгт царай: Том эрүү, том духтай нүүртэй хүмүүсийг хэлнэ. Ийм хүмүүс дунд зэргийн хэмжээтэй, дугуйвтар өнцөгтэй шил зохино. Хамгийн тохиромжтой хувилбар бол гонзгой хүрээ юм. Энэ нь нүүрний өнцгүүдийг дарж өгдөг. Бараан өнгийн зузаан хүрээнээс зайлсхийгээрэй. Энэ нь таны царайг хүндрүүлж, хөгширсөн мэт харагдуулдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22245
1 эможи
keyboard_arrow_up