Гадилтай шейк хийх арга

2015 оны 5 сарын 20

Гадил жимс нь сахароз, фруктоз, ширхэглэгтэй хосолсон глюкоз гэсэн гурван төрлийн байгалийн чихрийг агуулдаг. Ганц ширхэг гадил жимс нь энергийг эгшин зуурт өсгөдөг бөгөөд энергийн энэхүү өсөлт нь хэмжээний хувьд маш их бөгөөд удаан хугацаанд хадгалагддаг байна.

Судалгаагаар ердөө хоёрхон ширхэг гадил жимс 90 минутын шаргуу дасгалд зарцуулахад хангалттай хэмжээний энерги өгдөг болох нь батлагдсан аж. Мөн гадил жимс нь олон төрлийн өвчнөөс сэргийлэх, түүнийг даван туулахад тусалдаг учир өдөр тутмынхаа хоол хүнсний жагсаалтанд гарцаагүй оруулах ёстой жимс юм. Тиймээс гадилтай шейк хийх аргыг танилцуулж байна.

Орц:

- 2 ширхэг гүйцэт боловсорсон гадил 

- 1 ½ стакан сүү 

- 3 цайны халбага ванильтай мөхөөлдөс 

- 1 цайны халбага алмонд самар

Хийх арга:

- Гадилаа цэвэрлээд сүү, ванильтай мөхөөлдөсний хамтаар холигчинд хийнэ. Амтыг нь сайтар уусах хүртэл нь холиод гоёмсог шилэн стаканд аягална. 

- Алмонд самраа цэвэрлээд нимгэхэн хэрчинэ. 

- Шейкэн дээгүүрээ алмонд самраа цацаж чимэглэж өгнө. Ингээд амтат гадилын шейк маань бэлэн боллоо. Гоёмсог соруулаар уувал илүү амттай байх болно. Хэрвээ илүү чихэрлэг уухыг хүсвэл молоко бага зэрэг нэмж болно шүү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22055
0 эможи
keyboard_arrow_up