Ухаалаг утас хүзүү, нуруунд сөрөг нөлөөтэй
Нью-Йоркийн эмнэлгийн сээр нурууны мэс засалч Kenneth Hansrai ухаалаг гар утас болон таблетийн хэрэглээ хүний хүзүү сээр нурууны ясанд ямар их аюул дагуулж буй талаар эрдэм шинжилгээний нийтлэл бичжээ. Хүмүүс ухаалаг гар утас болон таблетаа ашиглахдаа толгойгоо хэдий чинээ бөхийлгөж, тонгойно төдий чинээ их даралт ачаалал хүний хүзүү сээр нурууны ясанд ирдэг байна. Энэ нь олон цагаан үргэлжлэх тусам дээрх яснуудад гажиг үүсэх шохойжих зэрэг олон эмгэгүүд үүсч хүнд өвдөлт зовиур мэдрэгдэж эхэлдэг. Оффист ажиллаж өдөржин компьютерын дэлгэц ширтэн суудаг хүмүүст ч энэ хамаатай гэнэ. Та аль болох толгойгоо тонгойхгүй цэх сууж ухаалаг төхөөрөмжүүдтэй харьцах нь хүзүү нуруу сээрний ясыг аврах тухай зөвлөжээ.