Гараа хэрхэн зөв угаах вэ?
2015 оны 5 сарын 13
Бохир гараар дамжин халдварладаг халдварт өвчнөөс сэргийлье. Та гараа бохирдсон тохиолдол бүрт нь сайтар савандаж Гар угаах 10-н дарааллын дагуу угааж хэвшээрэй. Гараа угаах хугацаа 1 минутаас доошгүй байна.
Гар угаах дараалал:
- Гарын алга бугуйг усаар сайтар норгоод саванг хүрэлцэхүйц авна.
- Хоёр гарын алгаараа саванг сайтар хөөсрүүлнэ
- Нэг гарын ар дээр нөгөө гарын алгыг тавьж хуруунуудын завсарыг үрж угаах
- Гарыг салаавчлан хуруунуудын завсрыг үрж угаана
- Алганы хонхорыг ээлжлэн угаах. Нэг гараа атган нөгөө гарын алганд үрэх
- Нэг гарын эрхий хурууг нөгөө гарын атгах хөдөлгөөнөөр угаах
- Хурууны ар хумсыг угаах, бохирдол ихтэй бол хумсыг нэг бүрчлэн сойтогдох
- Гарын бугуйг нөгөө гарын атгах хөдөлгөөнөөр сайтар угаана.
- Гараа сайтар угаасны дараа саванг гүйцэд арилгах
- Алчуураар гараа хаттал зөөлөн дарж арчина. Зөв угаасан бол алчуур хир болох ёсгүй. /цэвэр сальфетикаар жийрэглэж крантаа хаах/
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
21834
3 эможи