Ажлаасаа хоцрохгүй байх аргууд
Таньд хоцрох болгондоо тоочдог шалтаг шалтгаанаас салах хэрэгцээ байгаа гэдэгт бид огтхон ч эргэлзсэнгүй. Дараах аргууд таныг илүү сайн цаг барьдаг болоход тань туслана гэдэгт итгэлтэй байна.
1. Таны эхний алхам бол асуудал таньд байгааг хүлээн зөвшөөрөх, жагсаан бичих.
2. Энд тэндгүй цаг байлгах (гар утасныхаа цагнаас гадна).
3. Хэрвээ цагаасаа эрт ирчихвэл өөрийгөө зугаацуулах зүйл ч юм уу унших ном авч явч байгаарай тэгвэл та цагаа дэмий үрсэн санагдахгүй шүү дээ.
4. Өөрийгөө жаахан шахаад үз. Тооцоолон бодохдоо муу бол очих гэж буй газраа хүрнэ гэж тооцоолсон хугацаагаа 2 дахин ихээр бодоод гэрээсээ гар.
5. Очих гэж байгаа газартаа урьд өмнө нь очиж байгаагүй бол гэрээсээ хэдээс гарах вэ гэж бодохын оронд урьдчилаад тийшээ яаж хүрэх талаар зүг чигийг олж мэд.
6. Хэн нэгний урилганд за гэж хэлэхээсээ өмнө өөрөөсөө та үнэхээр хүсэж байгаа эсэхээ эсвэл яг очиж чадах уу гээд асуугаад үзээрэй. Хэрвээ эргэлзээд байвал найзаасаа эелдэгээр уучлалт гуйгаад татгалзах нь хоцорч очин бүдүүлэг аашилснаас хамаагүй дээр.
7. Хэтэрхий их зүйлийг амжуулах гэж бүү хичээ. Цэгцтэйгээр хийх ёстой зүйлсээ жагсааж дэвтэр дээрээ бичээд зөвхөн түүнийгээ л өнөөдөр амжуул. Өөр тэр жагсаалтанд байхгүй зүйлсээр санаагаа бүү зовоо.
8. Хоцорсон минут тутамдаа өөрийгөө 100 төгрөг ч юм уу 500 төгрөгөөр торгоно гэж бод. Тэхдээ тэр мөнгөө та гахайндаа хийх ёстой шүү.
9. Өөрийгөө итгүүл чадна гэдэгтээ.
Бас өөрөө цагаа үргэлж барьдаг боловч үргэлж хоцордог найз нөхдөөсөө болоод сэтгэл гонсгор байдаг хүмүүст хэдхэн зөвлөгөөг зориуллаа.
1. Эелдэгээр нөгөө хоцорсон найздаа түүний хоцорсоныг нь сайшаахгүй байгаагаа мэдэгдүүл.
2. Хэд хэдэн үр дагаврыг тогтоо. Мэдээж хөгжилтэй байдлаар. Жишээ нь : Хэрвээ найз чинь хоолонд орохоор ч юмуу кафе-д уулзахаар товолчихоод хожимдвол , найз чинь бүгдийг төлнө.
3. Өөрийнх нь эмийг өөрт нь бас уулгаад үз. Дараа уулзахдаа, түүний хоцорсон шиг та ч бас хоцроод оч.
Цаг хугацаа гэдэг зүйл хүн бүрийн хувьд мөнгө биш ч, бидэнд байгаа хамгийн том нөөц билээ. Хэрвээ та хэн нэгнийхийг дэмий үрвэл тэд хэзээ ч түүнийг эргэн сэргээж чадахгүй тийм л зүйл. Эцэст нь хэлэхэд цаг барина гэдэг түүнд ач холбогдол өгөхийг л хэлж байгаа юм шүү.