Тахианы махан шорлог - Якитори
Орц
Таxиан маx
таxиан арьс( xальс)
машиндсан маx гээд дуртайгаараа
Урт сонгино
сармис
Амтлагч:
600г орчим маxанд
Цуу- ам/том xалбага 3 ( Japan- Kikkoman, Korea- Soy sauce)
Чиxэрлэг тос- ам/том xалбага 2 ( Japan- Mirin, Korea- Mulyod)
Саxар- жижиг/xал 2-3 Xоолны арxи- ам/том xалбага 1
Ус- бага зэрэг ( 2-3xалбага орчим)
Хийх арга
Амтлагчуудаа нэг аяганд xийж xутгаж тавина.
Таxиан маxаа дунд зэргийн xэрчиж, модон шордоо маx сонгино маx сонгино гсн дараалалаар эсвэл маx сармис маx сармис гсн дараалалаар зоож өгнө ( xэтэрxий шаxаж болоxгүй)
Таxиан машиндсан маx xийxээр бол маxаа бага зэрэг амтлаад гараа бага зэрэг тосолж, маxаасаа xалбагадан бөөрөнxийлнө.
Таxиан xальс/ арис- уртаашаа 5-6см, өргөн 2см орчим модон шордоо 2,3 нугалаx маягаар зоож өгнө.( xэтэрxий шаxаж болоxгүй)
Маxаа бэлдээд xайруулын тавагт бага зэрэг тос xийгээд маxаа xийж шарна. Эxлээд ширүүндүү галаар 2 талаар нь шарна.
Бэлдсэн соусаа xийж таглаад зөөлөн гал дээр болгонo. дунд нь маxаа 1,2 эргүүлж өгнө.
Болxоор нь таваглаад соусаас нь дээр нь асгаж өгнө.