Цаг тутамд хоёр минут алхвал суугаа ажлын ачааллыг эрс бууруулна

2015 оны 5 сарын 13

Америкийн нефрологийн нийгэмлэг (CJASN)-ийн Clinical сэтгүүлд хэвлэгдсэн судалгааны дүнгээс үзвэл олон цагаар суугаа ажил эрхэлдэг хүмүүс хөдөлгөөний дутагдлын улмаас үүсдэг сөрөг үр дагавруудаас зайлсхийх боломж байгаа аж.

Өдөр болгон олон цагаар суудаг хүмүүс эрт нас барах, зүрх судасны өвчинд нэрвэгдэх, чихрийн шижин тусах гэхчлэн өвчин тусах магадлал ихтэй байдаг. Америкчуудын 80 хувь л гэхэд үүний эсрэг санал болгодог янз бүрийн дасгал хөдөлгөөнийг хийх боломж муутай байдаг байна. Гэтэл биеийн тамирын ачаалал ихтэй дасгал хийх биш, харин долоо хоногт 2.5 цагийн аядуухан дасгал хөдөлгөөн суугаа ажлаас хамааралтай болзошгүй аюулаассэргийлж чадна гэдэг нэг л үнэмшилгүй санагдана.

 Гэтэл биеийн тамир хүч шаардсан дасгал хөдөлгөөнүүд нь ихээхэн хэмжээний энерги шаарддаг бөгөөд түүний оронд цаг тутамд хоёр минут хамгийн хөнгөн дасгал хөдөлгөөн хийж, алхах нь илүү үр дүнтэй гэсэн дүгнэлтэд эрдэмтэд хүрчээ. Биеийн тамирын хөнгөн дасгал нь зүрх, булчингийн үйл ажиллагааг сайжруулдаг, биед хэт ачаалал өгдөггүй сайн талтай гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21825
0 эможи
keyboard_arrow_up