Ухаалаг эмэгтэй байхын “нууц"
Ухаалаг бүсгүй нь хүн төрөхдөө л суут ухаантай чигээрээ гардаггүй, харин хүмүүжил, боловсрол гээд олон зүйлийг эзэмшсний эцэст л суут болж чаддаг гэдгийг ойлгодог. Тэгвэл танд хэрхэн ухаалаг эмэгтэй байхын “нууц"-ыг хүргэж байна. Амьдралдаа хэрэгжүүлээрэй бүсгүйчүүдээ!! Амжилт.....
1. Эмэгтэй хүн өөрийгөө үнэлдэг байх ёстой. Танд байгаа хамгийн үнэтэй зүйл бол өөрийгөө хүндлэх, үнэлэх сэтгэл юм. Та л өөрийгөө хайрлаж, үнэлж чадахгүй бол өөр хэн ч таныг хайрлахгүй гэдгийг сэтгэлзүйчид судалгаагаар тогтоожээ. Таны үнэлэмж доогуур байх тусам таныг дорд үзэх эрчүүдийн тоо ихсэнэ.
2. Эмэгтэй хүн бие авч явах чадалтай байх ёстой. Эмэгтэй хүн амьдралаа үрэхээргүй ухаалаг, бие авч явах чадалтай, чадвартай байх ёстой. Энэ нь танй хараат бус, чөлөөт байхын баталгаа юм. Ухаалаг эмэгтэй нь сэтгэл хөдлөлдөө бус эрүүл саруул ухаандаа захирагддаг.
3. Эр хүнийг сонгохдоо бүү яар… Ухаалаг эмэгтэй ямар ч нөхцөлд саад болохооргүй, жинхэнэ аз жаргалд хүргэх тийм л эрийг сонгодог. Тэр жижиг сажиг зүйлд гутарч гансраад байдаггүй, амьдралыг бодитойгоор, өөдрөг хардаг, хүнд хэцүү нөхцөлд тус дэм болох чадвартай эрийг илүүд үздэг.
4.Өөдгүй эрчүүдээс хол бай. Ухаалаг эмэгтэй зовлонд хөтлөх найз нөхөд, эрчүүдээс зайлсхийдэг. Өөрийн нөлөөнд оруулахыг хичээдэг, гомдоосоноо юманд боддоггүй эр хүнээс хол байхыг эрхэмлэдэг.
6. Хамгийн түрүүнд өөрийгөө үнэлж цэгнэ. Ухаалаг эмэгтэй нь эр хүнтэй танилцаад түүний төлөө юу хийж чадах вэ гэдгээ, мөн тэр эр хүнээс юуг хүсэн хүлээж байгаагаа зөв ойлгуулж яаддаг. Тэрбээр бусдыг төдийгүй өөрийгөө ч үнэн зөв үнэлж чаддаг болохоор өөрийн сул, давуу талыг сайн мэдэж, түүндээ нийцүүлэн хань болох эр хүнээ сонгодог.
7. Ялагдал болгон туршлага хуримтлуулна. Эр хүнд дурлаад хүлээсэн ялагдал болгон юугаар ч үнэлэшгүй их баялаг мөн. Учир нь та дараа дараагийн тулалдааны тактикаа хэрхэн боловсруулахаа мэддэг болно. Тиймээс сэтгэлээр унаж, гутрахын оронд юун дээр алдсан, яагаад ийм явдал болов гэдэгт эрүүл саруулаар дүн шинжилгээ хийх нь чухал юм.
9. Ухаалаг эмэгтэй ямар амьдралыг хүсдэг вэ? Ухаалаг эмэгтэй элбэг хангалуун, тав тухтай, энгийн амьдрал нь гэр бүлийн аз жаргалын нэгэн хэсэг гэдийг мэддэг. Тиймээс гэр орноо ч энэ загвараар байгуулахыг хүсдэг.
10. Эрчүүдийг гаднаас нь хараад дүгнэх буруу. Ухаалаг эмэгтэй эр хүнийг гаднаас нь хараад шууд дүгнэх боломжгүй гэдгийг мэддэг. Хүүхэмсэг эр ч томоотой хүний дүр эсгэж болон гэдгийг ойлгодог. Тиймээс ч хүнийг сайн таньж мэдэхэд хугацаа хэрэгтэй байдаг.