Наргил модны самартай Сам хорхойн карри хийх энгийн арга

2015 оны 5 сарын 12

Орц

  • 12-14ш том сам хорхой
  • Тал сонгино
  • 4 хумс сармис
  • 2.5см цагаан гаа
  • 1 халуун чинжүү
  • 1 наргил модны сүү
  • 1/2ц/х turmeric нунтаг
  • 1ш жижиг улаан лооль
  • 1 лимоны жүүс
  • 1/2 аяга хөлдсөн шош
  • 1х/х ургамлын тос
  • давс, перец амтлахаараа
  • Яншуй хачирт

Хийх арга

  1. Эхлээд сонгино, сармис, цагаан гаа, чинжүүгээ хэрчинэ.
  2. Сам хорхойгоо мөснөөс нь салгасны дараа дээр нь лимоны жүүс, давс, turmenic-ээ нэмнэ.
  3. Хайруулын тавганд тосоо халаан дээр нь сонгиноо хийн зөөлөртөл нь хийж хуурна.
  4. Дээр нь сармис, цагаан гаа, чинжүүгээ хийгээд бүгдийг нь нийлүүлэн 1-2 минут дахин хуурна.
  5. Наргил модны сүүгээ хийгээд дунд зэргийн гал дээр тавина.
  6. Дээр нь бага зэргийн давс болон үлдсэн turmenic нунтагаа хийн орхино.
  7. Хэрэв шошинд дуртай бол ногоон шошоо галаа багасгаж байгаад аажуухан хутгангаа нэмж хйинэ.
  8. Энэ хугацаанд улаан лоолийнхоо голыг ухан аваад гадна хэсгийг нь жижиг шоо хэлбэрт оруулж хэрчиж бэлтгэнэ.
  9. Улаан лоолио соус дээрээ нэмж хутгана.
  10. Дээрээс нь бага зэрэг хар перец хийн амталж өгнө. (Цагаан перец байвал уг нь сайн даан ч надад байсангүй.)
  11. Хамгийн сүүлд нь сам хорхойгоо хийж хутгаад дээрээс нь үлсэн лимоны жүүсээ асгаж өгнө.
  12. Сам хорхойгоо хийснээс хойш 2 минут болгоод ягаан болоод ирэхээр нь галаа унтраана. Энэ үед сам хорхойгоо савнаасаа гаргахгүй учир нь сам хорхой нь соус дотроо цааш болсоор байгаа гэдгийг санах хэрэгтэй.
    Сам хорхойгоо гаргасны дараа будаа болон бага яншуйтай хамт хэрэглэхийг зөвлье.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21764
0 эможи
keyboard_arrow_up