Хар батгыг гэрийн нөхцөлд хэрхэн арилгах вэ?

2015 оны 5 сарын 11

Нүүрний арьсаа хичнээн сайхан арчилсан ч гэлээ хар батга үүсээд байх  нь олонтаа байдаг. Хар батга нь хэт онгойсон арьсны нүхэн дээр нян, бохирдол орон бөглөхийг хэлнэ. Үүнийг гэрийн нөхцөлд хэрхэн цэвэрлэх вэ? Маск тавих нь хар батга гарсан үед хамгийн тохиромжтой зөв аргын нэг юм. Маск тавихын өмнө арьсаа сайтар цэвэрлээд уураар утах, бүлээн алчуураар жин тавьснаар арьсны нүх онгойж бохирдлыг сайн цэвэрлэдэг. Гэрийн нөхцөлд хар батганы эсрэг нэгэн маскийг бэлдэцгээе.

Танд хэрэг болох зүйл: 1 цайны халбагар желатин, 2-3 цайны халбага сүү. Сүүн дээрээ желатинаа нэмээд өтгөрсөн желатинаа богино долгионы зууханд 10 секунд халаана. Желатинаа дахин хутгана. Халуун байвал хоргоод хар батгатай хэсэг дээр нимгэн түрхэнэ. 15 минут маскаа байлгаад хуулж авна. Маскаа авсны дараа харахад хар батганууд хамт хууларсан байх ба үүний дараа мөсөөр арчиж арьсны нүхийг агшаах хэрэгтэй.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21713
0 эможи
keyboard_arrow_up