Хорвоо бөөрөнхий, хүн хүний зовлон өөр юм даа…

2014 оны 4 сарын 28

Бүгдэд нь энэ өдрийн мэнд. Би энэ сайтыг байнга уншдаг их ч юм ойлгодог. 2 жилийн өмнө би захидал бичээд янз бүрийн санаа оноо сонсож байлаа гэхдээ секс гэр бүлийн тухай захиа бичиж байсангүй ээ. Хүмүүсийн энэ яриад байгаа асуудал надад болон манай гэр бүлд бол зарим нь зүгээр л инээдтэй жижиг асуудал санагддаг хуурсан хуурагдсан хаясан хаягдсан жирэмсэн болсон салсан гээд л…

Хүний хамгийн том аз жаргал эрүүл байх гэдгийг түүнийг мэдрээгүй хүмүүс мэдэхгүй байх л даа. Тэгээд л янз бүрийн нийгмийн буруу хэв маяг өөртэй хэрэггүй цаг нь болоогүй тансаг хэрэглээ, нэг удаагийн учралаа хайр энэ тэр гэж андуурсан гэх мэт юм бодож өөрсдийгөө зовоогоод байгаам шиг санагддаг.

Манай гэр бүлийн хувьд тэс өөр дөө. Эхнэр минь намайг тэврээд бусад хүмүүсийн адил чи намайг хуураад би тэрний нь мэдээд хэрүүл хийгээд л нэг хүүхэн утасдаж надтай хэрэлдээд л эсвэл тийм юм авч өмсмөөр байна эдэлмээр гэж би чамайг зовоогоод л бусад хүмүүсийн тэр зовлон гээд байгаа хууралт хэрүүл тэмцэл эд мөнгөний төлөөх шунал энэ тэр байсан бол юутай сайхан бэ…

Тийм байсан бол ямар аз жаргал бэ гээд уйлдаг даа. Амьдралаа гэж тайлагдашгүй том оньсого юм даа. Өөрийгөө хайрладаг хүн бусдыг хайрладаг бусдыг хайрладаг хүн амьдралыг хайрлаж үнэ цэнийн мэдэрдэг гэж боддог доо…

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2167
0 эможи
keyboard_arrow_up