Нарны хэт ягаан туяа арьсанд хортой

2014 оны 4 сарын 28

* Ямар ч их ачаалалттай байсан, нүүрнийхээ будгийг заавал арилгаж заншаарай. Та арьс арчилгаандаа мөнгө төгрөг, цаг заваа үрээд байдаг, гэтэл ганц удаагийн залхуурал таны бүх хөдөлмөрийн үр дүнг чинь баллуурдчихаж мэднэ шүү.

*  Архинаас хол байх нь арьсаа эрүүл байлгах нэг үндэс. Мэдээж та архичин биш. Гэхдээ хааяа найз нөхөдтэйгээ цэнгэж наргих, шоудах шаардлага гарна. Гол нь хэмжээгээ мэдэж, өөрийгөө хянах, анхаар байх нь чухал юм.

*  Хоолны буруу дэглэм, эрүүл бус хооллолт арьсанд маш их хор хөнөөлтэй. Жимс, ногоо ихээр агуулсан тэжээллэг хоол нь таны арьсыг гэрэлтсэн толигор болгоно.

*  Хар батганаасаа болоод эмэгтэйчүүд сэтгэл дундуур байх нь бий. Хар цэгүүдийг арилгах амархан. Гэхдээ дахиад гарч болзошгүй тул та батга гаргах болсон үндэслэлийг нь зөв тогтоогоорой.

* Нарны хэт ягаан туяаны доор дэндүү удаан цагийг өнгөрүүлэх хэрэггүй. Нарны гэрэлд хэт удаан байх нь нүүрийг үрчийлгэн өнгийг нь бүдгэрүүлдэг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2166
0 эможи
keyboard_arrow_up