Лимонтой тахиа шарах энгийн арга
2015 оны 5 сарын 08
Орц
/4 хүний порц/
- 2 том тахианы цээж мах
- 1 өндөг
- 2х/х сой соус
- 2х/х усан үзмийн дарс
- 1ц/х сэсамэ тос
- 2 лимон (хальс+жүүс)
- 3/4 аяга эрдэнэ шишийн цардуул
- 1/2 аяга тахианы шөл
- 1/3 аяга элсэн чихэр
- Давс амлахаараа
- Ургамлын тос
Хийх арга
- Дунд зэргийн саванд 1 өндөг хагалж хийн дээрээс нь сой соус, дарс, сэсамэ тос, лимоны хальс зэргээ хийн бүгдийг нь холин тахианы махандаа амтлагч бэлтгэнэ.
- Тахианы махаа хэрчин амтлагчиндаа хийн савтай нь хөргөгчинд 20-30 минут байлгана, эсвэл 2 цаг хэртэй.
- Хавтгай тавганд эрдэнэ шишийн цардуулаа хийж дээрээс нь давсаар амталж өгнө.
- Амтлагдсан тахианы махныхаа хэрчим бүрийг цардуулаараа бүрхэж өгнө.
- Тахиагаа бүрхэж байхдаа хайруулын тавгандаа тосоо хийн дундаас дээгүүр хэмд халаана.
- Тосоо халсаны дараа 4-6 минут бүрхсэн тахианы махаа дотор тал нь хүртэл болтол шарж өгнө.
- Чимхүүрээр гаргаж алчууран дээр тавин дотор талдаа хүртэл болсон эсэхийг нь амталж шалгана.
- Соус бэлтгэхэд саванд тавганд лимоны хальс, тал аяга лимоны жүүс, тал аяга тахианы шөл, 1/3 аяга элсэн чихэр хийнэ.
- Дунд зэргийн гал дээр соусаа болгохдоо хутгаж элсэн чихэрээ уусгана.
- Соус хөөсөрч эхлэхэд 1/2х/х цардуул+1х/х ус-аа хутгангаа хийнэ.
- Соус хатуурч эхлэхэд яааралтай галаа унтраан давсаар амтална.
- Тахиагаа соусандаа дүрээд туршиж амталж үзээрээ.
- Идэх болохдоо тавган дээр тахиагаа тавин дээрээс нь өөрийнхөө хүссэн хэмжээгээр соусаа хийгээд идээрэй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
21643
0 эможи