Хар перецтэй шарсан тахиа

2015 оны 5 сарын 07

Орц

/4-6 хүний порц/

  • 6 тахианы гуя мах (ястай)
  • 1х/х цагаан гаа+сармистай амтлагч
  • 3х/х Worcestershire соус
  • 1ц/х давс
  • 1х/х перец
  • Тал лимоны жүүс
  • 1х/х яншуй

Хийх арга

  1. Эхлээд тахианыхаа гуянаас өөхийг нь салгаж аваад дээр нь 3 зураас болгож зүсэж өгнө. /Энэ нь соус махныхаа гүнд хүртэл шингэхэд хэрэг болно./
  2. Цагаан гаа сармисын амтлагч, Worcestershire соус, давс, перец, лимоны жүүс зэргээ холиод хагас зуурмаг үүсгэж хутгана.
  3. Дараа нь хольсон амтлагчаа тахианы махан дээрээ халбагаар хийж тахианы махаа сайн базан бүх талаар нь амтагчаараа хучиж өгнө. Тэгээд тахиагаа хөргөгчинд 30 минут болгоно.
  4. Шарах шүүгээгээ 200ºд халаагаад тахианы махаа хийн гадна тал нь алтан шаргал болж, жүүс нь уустал 40 минут болгоно. Хутгаар гүйцэт болсон үгүйг нь шалгаарай.
  5. Болсон хоийно нь дээр нь бага зэрэг цэвэр яншуй цацаж өгнө. Цэвэр ногоо, будаа аль эсвэл чанасан төмстэй үйлчлээрэй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21600
0 эможи
keyboard_arrow_up