Бүрсэн тахиа шарах шилдэг арга

2015 оны 5 сарын 07

Орц

  • 4ш тахианы цээж мах
  • 25ш жигнэмэг
  • 4-5 зүсэм талх
  • 5х/х масло - хайлсан
  • 8 нимгэн зүсэм гахайн мах
  • 8 зүсэм сийр
  • 3х/х Дижон гич
  • 1 аяга гурил
  • 2 том өндөг
  • Давс, перец

Хийх арга

  1. Эхлээд талх, жигнэмэгээ үйрүүлж, маслоо хайлуулна. Мөн шарах шүүгээгээ 230ºc-д халааж бэлтгэнэ.
  2. Талх жигнэмэгний үйрмэгээ холигчонд хийгээд дээрээс нь хайлсан маслоо нэмэн үйрмэгэндээ шингэтэл нь сайн гэгч нь холино.
  3. Бэлтгэсэн шарах шүүгээндээ 3-5 минут тавганд нь тараан тавьж байгаад шаргал бор болтол нь болгоно.
    Болсоных нь дараа тавган дээр тавин хөргөнө.
  4. 2-р хэсэгт нь гахайн махйн дотроо сийрээ хийн орооно. Хэрэв гайхайн мах чинь жижигхэн бол 2ш-г нийлүүлж байгаад дунд нь сийрээ хийж орооно.
  5. Тахиагаараа юм хийхийн тулд эхлээд тахианы махандаа халаас гаргах хэрэгтэй. Үүний тулд эхлээд тахианыхаа цээж махны хамгийн зузаан хэсгийг нь олж байгаад хурц хутга ашиглан эхлээд 1 зураас гаргаж зүсээ тэр зураасаа дагуулан хутагаа гүнд нь хүртэл хийж халаас гаргана.
  6. Дараа нь гарагасан халаасандаа гахайн махан ороомгоо хийнэ. /1-2ш л орох байх, гэхдээ багтах хэмжээгээр нь хийхэд л болно./
    Гахайн махаа хийчээд халаасаа хаана.
  7. Тахиагаа амтлахдаа 2 талаар нь сайн гэгч нь давс, перец, гичээрээ амтлана.
  8. 3-р хэсэг: Тахианы мах чинь багтахаар 3н өөр тавганд үйрмэг, гурил, хагалсан өндөгөө хийж тусад нь бэлдэнэ.
  9. Тахиагаа бүрэхдээ эхлээд гуриландаа өнхрүүлээд дараа нь өндгөндөө дүрээд хамгийн сүүлд нь 2 талаар нь үйрмэгэндээ оруулж өгсөнөөр бүрж өгнө.
  10. Болгохдоо 230ºc-д 8-10 минут өнгөц тосолсон тавган дээр тавьж болгож байгаад, борлоод сайхан болоод ирэхээр нь тахиагаа эргүүлж тавиад температураа буулгаад 200ºc болгоод 25-30 минут болгоно. Болсон махаа гаргаад 5 минут амраагаад тавгалж үйлчилнэ.
    Таваглаад хэрэглэхдээ хажууд нь броккли юмуу ногоон шош тавьж хэрэглэвэл сайхан гэдгийг зөвлье.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21598
0 эможи
keyboard_arrow_up