Гоо сайхнаа сэргээхийн тулд цагаан будааг байхад хангалттай
Турах, арьсаа цэвэрлэх, үсээ гялалзуулахын тулд танд зөвхөн цагаан будаа байхад л хангалттай. Будааны шүүс бол дэлхий дээр хамгийн элбэг, гар дор тааралдах гоо сайхны аврагч гэхэд болно. Гоо сайхнаа сэргээхийн тулд цагаан будааг хэрхэн ашиглах талаар зөвлөмжүүдийг хүргэе!
Цагаан будаагаар нүүрээ цэвэрлэх
Цагаан будааны шүүс нь В, С, Е зэрэг амин дэмүүд болон эрдсүүдийг өөртөө агуулдаг.
Ингэснээр нүхжилтийг багасгаж, арьсыг зөөлрүүлэн, өнгөлөг болгодог юм. Түүнчлэн нарнаас хамгаалах ч үйлчилгээтэй. Ингээд будааны шүүс хэрхэн бэлдэх талаар зөвлөе.
- Нэг эсвэл хагас аяга будаа угааж, бохирдлоос нь салгана.
- Будаагаа паалантай саванд хийж, дээрээс нь ус хийгээд 15 минут байлгана. Энэ хугацаанд будааны аминдэм, эрдсүүд усанд шингэх юм. Ингэснээр арьс цэвэрлэхэд тун ч үр дүнтэй шингэн болно гэсэн үг.
- 15 минут өнгөрсний дараа усаа цэвэр саванд юүлнэ. Харин будаагаа хаях хэрэггүй, хоол хийхэд болно шүү дээ. Ингэж гаргаж авсан усаараа угааж, эсвэл арьсандаа түрхэн хэдэн хором иллэг хийж болно. Ингээд л боллоо. Та анх удаа угаасныхаа дараа л арьс зөөлөрснийг мэдэрнэ. Будааны шүүсийг хөргөгчинд таваас дээш хоног байлгасны хэрэггүй.
Будааны шүүсийг үс арчилгаанд хэрэглэх нь
Будааны шүүсийг үс арчилгаанд ч хэрэглэж болно. Үсээ угаах, эсвэл зайлахдаа будааны шүүсийг ашиглавал зөөлөн, гялалзсан өнгөтэй болно.
Будааны шүүсийг турахад хэрхэн ашиглах вэ?
- Нэг аяга будаан дээр 4-7 аяга ус хийнэ.
- 2-4 цагийн турш зөөлөн гал дээр чанана.
- Бага зэрэг давс нэмээд шүүсийг өдрийн турш ууна.