Хүнсний соданы ид шид

2015 оны 5 сарын 07

Айл бүрийн гал тогоонд байдаг хүнсний соданд чадахгүй зүйл тун ховор. Сода нь гэр ахуй, гоо сайхан, эрүүл мэндэд хичнээн ашигтай болохыг дор дурдъя.

Сод нүүрийг цэвэрхэн, толигор болгоно. Ижил хэмжээний цэвэр байгалийн гаралтай зөгийн бал, содыг хольж хутган скраб бэлдэнэ. Ингээд бэлдсэн скрабаараа нүүрний арьсаа гуужуулахад арьс цэвэр, толигор болно. Хамгийн гол нь ямар ч химийн найрлагагүй учир таны нүүрэнд онцгой ач холбогдол өгнө шүү.

Шүд цайруулна. Танд 1ш нимбэг, хүнсний сода, таваг, хоолны халбага, шүдний сойз хэрэгтэй.Содыг 1 хоолны халбага хэмжээгээр авч тавган дээр тавина. Нимбэгийг 2 хувааж, шүүсийг нь тавган дээрээ гараараа шахаж авна. Нимбэгний шүүс болон нимбэгний хүчил хэрэглэж болохгүй. Шахаж гаргасан цэвэр нимбэгний шүүс, сода 2-ыг хутгана. Бэлэн болсон нэгдлээр шүдээ угааж байгаа юм шиг шүдний сойзоор шүдээ үрнэ. Алива зүйлийн тунг хэтрүүлэх хэрэггүй гэдэг. Энэ зөвлөмжийг 7 хоногт 1 удаа л хэрэглэнэ. Үр дүн сарын дараа гарах болно.

Мөнгөн эдлэлийг гайхалтай гялалзуулагч. Мөнгөн эдлэлийг цэвэрлэхдээ ердийн сода ашиглаж байгаарай. Эхлээд мөнгө эдлэлээ сайтар угаагаад дараа нь хөнгөн цагаан гялгар цаас дэвссэн саван дотор хийгээд дээрээс нь литр буцалсан ус, аяганы ¼ хэмжээтэй сода хийсэн уусмалыг нэмээд хэдэн минут байлгана. Энэ хооронд химийн урвал явагдаж мөнгөн эдлэл дээрх харласан хэсэг арилж гайхалтай цэмцгэр болохыг та хараарай.

Эрүүл мэндэд хамгийн энгийн туслагч. Даралт буулгах эм гарын доор байхгүй үед тал цайны халбага сод уухад цусны даралт бага зэрэг бууна. Содыг бага зэрэг норгож зуурмаг болгоод шумуул, ялаа хазсан газар жин тавихад дорно загтнахаа больж улайлт нь хурдан арилна.

Арьс зөөлрүүлэгч. Эвэршсэн, ширүүн болцон тохойны арьсанд дараахь арчилгааг хийгээрэй. 1 литр халуун усанд шингэн саван найруулж 50 грамм сод хийгээд тос түрхсэн тохойгоо 10 минут дүрж дэвтээнэ. Энэ үед арьс үрдэг чулуугаар тохойгоо үе үе зөөлөн зүлгэ, дахин тос түрхээд мөн 10 минут уусмалдаа тохойгоо дүр. Арьсаа хатаасны дараагаар дахин тэжээлийн тос түрхэнэ. Энэ эмчилгээг 8-10 удаа хийвэл арьс бүрэн зөөлөрч эрүүл болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
21570
1 эможи
keyboard_arrow_up