Алимтай кекс хийх шилдэг арга
Орц
3 ш өндөг
1 стакан сахар
10 гр хөөлгөгч нунтаг
1,5-2 стакан гурил
1 стакан сүү
1-2ш алим
1 стакан ургамалын тос
Хийх арга
3 өндгөө 1 стакан сахарыхаа хамтаар сайтар хутгана.
Өөр нэгэн саванд хөөлгөгчөө гурилтайгааа холино. Өндөгнийхөө зуурмаг дээр гурилаа нэмнэ.
Дараа нь сүү мөн тосо хийгээд нийцтэл нь хутгана.
Тослож бэлтгэсэн хэвэндээ бэлэн болсон зуурмагньхаа талыг хийгээд угаагаад, хэрчиж бэлтгэсэн алимаа өрнө. Үлдсэн зуурмагаа дээрээс нь асгана.
180 градуст халаасан зууханд хийн шаргалттал нь (таны хэрэглэсэн хэв зэргээс шалтгаалан 20-40 минут) жигнэнэ. * Алимны оронд бусад төрлийн жимс хэрэглэж болно. Дээд хагас зуурмагтаа какао эсвэл кофе нэмж хийгээд илүү сонирхолтой амт бүтээж болно.