Та хоёр хэр тохирсон хосууд вэ

2014 оны 4 сарын 28

Хосуудад муудалцах, эвлэрэх гээд олон зүйл тохиолддог. Хосууд доорхи сонжоог хамтдаа бөглөж тохирох эсэхээ сонжиж үзээрэй. Бүх зүйл 100% төгс байдаггүйтэй энэ бол зөвхөн сонжоо юм шүү гэдгийг сайтар анхаараарай. Мөн дараах асуултанд хоёулаа хариулах бөгөөд“тийм”,”үгүй ” гэсэн хариулт сонгоно.

  1. Та хоёр ивээл жилтэй юу?
  2. Та найз нөхөдтэйгөө чөлөөтэй ярилцаж, хөгжилтэй цагийг өнгөрөөж чаддаг уу?
  3. Олон жил ханилсан ч эхнэр нөхөр хоёр ээлжийнхээ амралтыг хамт өнгөрөөх ёстой гэж үздэг үү?
  4. Гэр бүлтэй хүмүүс эсрэг хүйсийн найз нөхөдтэй байж болно гэдэгтэй та санал нийлэх үү?
  5. Таны эцэг эх хоорондоо эвтэй байдаг уу?
  6. Таны ойрын хамаатнууд дунд олон жил амар тайван амьдарсан хосууд бий юу?
  7. Хамтын амьдрал бол нэгнийгээ байгаагаар нь хүлээн авах гэдэгтэй та санал нийлэх үү?
  8. Та аавтайгаа үзэл бодол нийлдэг үү? / эмэгтэй нь хариулна/
  9. Та ээжтэйгээ үзэл бодол нийлдэг үү? / эрэгтэй нь хариулна/

Гэр бүлийн амьдралын хамгийн чухал нь юу вэ?
а. Хүүхэд төрүүлж, сайн хүн болгон өсгөх
б. Эд хөрөнгө цуглуулан боломжийн сайхан амьдралтай болох
в. Харилцан бие биеэ ойлгож, хайрлан халамжилж, сэтгэл тайван амьдрах

Харин одоо оноогоо тоолцгооё
1-7 дугаар асуултанд “тийм” гэсэн хариулт бүрт 5 оноо, үгүй гэсэн хариултанд 0 оноо өгөөрэй. 8-10 дугаар асуултын хариулт найз залуу эсвэл найз бүсгүйнхтэй чинь таарч байвал 5 оноо нэмнэ. Тус бүр өөрийнхөө оноог гаргаад зөрүүг нь тооцно.

Хэрэв зөрүү нь 5-10 байвал 
Танай гэр бүл аз жаргалаар дүүрэн байна. Та хоёр гайхалтай сайхан зохицсон хос юм. Бие биенийхээ хүсэл зорилгыг ойлгож, дэмждэг учраас сэтгэл санаа чинь үргэлж өөдрөг байх болно. Мөн та хоёр нэг нэгэндээ маш их итгэдэг тул юу ч та хоёрыг салгаж чадахгүй. Ийм сайхан амьдралд өссөн та хоёрын үр хүүхэд хайр халамжаар дутахгүй, сайн хүн болох нь дамжиггүй.

15-25 байвал
Бие биенийхээ хүсэл сонирхолыг үл ойшоодогоос та хоёрын харилцаанд багагүй хүндрэл гардаг юм байна. Хамтын амьдрал гэдэг хамтынх л байдаг. Хэн нэг нь илүү хичээснээр сайхан гэр бүлийг бий болгож чадахгүй шүү дээ. Тиймээс хамт цагийг өнгөрөөж, нэг нэгнийгээ шинээр таньж мэдэхийг хичээх хэрэгтэй. Мөн хайртыгаа байгаагаар нь хүлээж авах юм бол та хоёрын харилцаанд шинэ эргэлт болно.

25-аас дээш бол
Та хоёрын ааш зан маш хол зөрүүтэй юм байна. Тэмээ гэхээр ямаа гэдэг шиг. Зөвхөн сэтгэлийн тэнхээнд л та хоёрын хайр дурлал тулгуурлана. Үүнийг цааш үргэлжлүүлэхийн тулд өөртэйгөө маш их ажиллах хэрэгтэй. Хайртдаа хандах хандлагаа боломжоороо өөрчилж, халамжаар дутаахгүй байх нь зүйтэй. Та хоёрын сэтгэлийн тэнхээ, хамтын зүтгэл, нэгэндээ өгсөн итгэл, өөдрөг байдал та хоёрыг сайхан хос болгох боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2153
0 эможи
keyboard_arrow_up