Залуу охид бүсгүй хатагтай нарт өгөх 18 зөвөлгөө

2015 оны 5 сарын 06

Цаг нь болохоор амьдрал бидэнд бүхнийг заагаад өгчихдөг. Гэвч цаг хугацааны эрхээр сурсныхаа дараа, “Үүний талаар арай эрт мэддэг байсансан бол?” хэмээн санаа алдах үе байдаг.

Амьдралын их далайн гол дунд нь яваа хүүхнүүдийн зүгээс, дөнгөж л завиа бэлдээд, усанд орохоор зэхэж буй залуу бүсгүйчүүдэд өгч байгаа дурлалын талаар 18 зөвлөгөөг хүлээн авна уу.

  1. Ямарвааг өөртөө хэтэрхий хүндээр тусгаж авч хэрэггүй. Тэр чам луу нэг хоног утсаар ярьсангүй гээд өөр бүсгүйтэй уулзаад яваад байна гэсэн үг биш. Эсвэл нэг удаа хүргэж өгөх боломжгүй гэж хэллээ гээд тэр чамд хайргүй болчихсон гэсэн үг биш юм. Тэр ч бас тусдаа хувь хүн. Бид заримдаа хий дэмий зүйлийн учрыг олох гэж толгойгоо гашилган, түүндээ янз бүрийн хувилбар бодож суусаар цагийг бардаг. Яг үнэндээ бүх юм маш энгийн.
  2. Чамайг орхисон эрийн хойноос бүү хөөцөлд. Найз хэвээрээ үлдэх гэж ч хичээх хэрэггүй. Урагшил.
  3. Өөрийгөө, бас зүрх сэтгэлээ хамгаал. Чамаас өөр хэн ч чамайг хамгаалахгүй.
  4. Эрчүүдэд чиний хойноос гүйх боломж, завсар жаахан ч гэсэн гаргаж бай. Тэдэнд ингэх нь таалагддаг. Хүслийг нь битгий баллаж орхи.
  5. Хэрэв чи дэндүү мөрөөдөмтгий бол бодит байдал урмыг чинь хугалж магадгүй. Төгс эр, эсвэл цагаан морьтой ханхүү зэрэг жинхэнэ амьдралд байдаггүй. Эрчүүд төгс биш. Эмэгтэйчүүд ч бас. Түүнийг өөрийнхөө төсөөлөлтэй тааруулах гэж хичээлгүй, байгаагаар нь хараад үзээрэй.
  6. Сонирхол өөрчлөгдөж болдог. Чи өөрөө ч заримдаа яагаад ийм хүнд татагдаад байгаагаа гайхах болно. Нэг хүн өөр нэгэнд чин сэтгэлээсээ хайртай болоход ямар нэг давах ёстой шалгуур, хангах ёстой нөхцөл гэж байдаггүй. Тиймээс “Миний гэрлэх хүн … байх ёстой” гэсэн бодолдоо хүлэгдэхээ больж зүрх сэтгэлээ хүмүүст нээлттэй болгоорой.
  7. Ер нь онцгой нэгнийг олохын тулд олон залуустай болзож үзэхэд буруудах юм байхгүй.
  8. Уулзаад удаагүй мөртлөө секс хийх нь ихэнх тохиолдолд бат бөх харилцаанд хүрэх боломжийг сааруулж орхидог.
  9. Та хоёрын хооронд бүх зүйл нэг л болж өгөхгүй байвал өөр эр хүн хэзээд байгаа гэдгийг сана. Бүр нэг ч биш, нилээн хэдэн өөр эрчүүд бий. Лав л хангалттай олон.
  10. Ямар ч хүн байж чадах хамгийн сайнаараа л байдаг. Тэр чиний хувьд жинхэнэ хөгийн амьтан мэт санагдаж болох юм. Гэвч энэ бол ердөө түүний хамгийн сайнаараа байгаа нь чиний үнэлэмжинд л хүрээгүй хэрэг юм.
  11. Шударга байх нь хамгийн амар сонголт. Эхэндээ эвгүй байж магад ч, үнэнээ хэлчих юм бол шөнө нь тайван унтаөж чадна. Тиймээс үзэл санаагаа илэрхийлж бай.
  12. Юунд ч яарах шалтгаан байдаггүй. Яараад яах юм? Чамд жинхэнээсээ сэтгэлтэй эр маргааш ч гэсэн сэтгэлтэй хэвээрээ л байна.
  13. Хэнийг хайрлах талаараа бодохоосоо өмнө өөрийгөө хэн бэ гэдгийг эргэцүүлж тунгаа. Заавал. Дотоод хүнтэйгээ харилцах харилцаандаа сэтгэл хангалуун байдаг хүн бусад гадаад харилцаандаа ч сэтгэл хангалуун байдаг.
  14. Амьдралдаа эр хүнийг оруулж ирэх нь одоо тулгараад байгаа асуудлуудаас чинь нэгийг нь ч шийдэж чадахгүй. Ямар нэг юманд найдан, эрэгтэй хүнтэй “учир ургуулах” хэрэггүй.
  15. Согтууруулах ундаа+болзоо. Энэ хэзээд тийм ч сайхан санаа биш байдаг. Ихэвчлэн ичмээр үйл явдлаар л дуусдаг нь үнэн.
  16. Ямар ч сайхан залуу чиний найзууд, гэр бүлтэй дүйцэхгүй нь ойлгомжтой. Хэрэв чиний ойр дотныхон бүгд түүнд дургүй байвал, ямар нэг учир шалтгаантай болоод л тэгсэн байж таарна. Анхааралтай бай.
  17. Түүнд анх удаа бэлэг өгөх гэж байгаа бол жижиг юмнаас эхэлсэн нь дээр.
  18. Эрчүүд өөрийнхөө мэдрэмжийн талаар ихэвчлэн үнэн ярьдаг. Хэрэв тэр “Би одоохондоо хэн нэгэнтэй харилцаатай баймааргүй байна” гэж хэлсэн бол, үнэхээр л хүсэхгүй байгаа хэрэг.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21496
0 эможи
keyboard_arrow_up