Хүүхдээ сайн хүн болгож хүмүүжүүлэх "алтан" дүрэм

2015 оны 5 сарын 03

Хүүхэд өсгөх нь дэлхий дээрх хамгийн хэцүү боловч бахдалтай ажил билээ. Энд эцэг эхийн хувьд илүү сэтгэл хангалуун байх мөн хүүхэдтэйгээ хамт жаргалтай байхад тустай хүүхэд өсгөх шилдэг зөвлөгөөг хүргэе.

1.Хүүхдийнхээ өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүл

Хүүхдүүд нярай байх цагаасаа эхлэн өөрийгөө эцэг эхийнхээ нүдээр харж мэдэрч эхэлдэг.Таны дууны өнгө,биеийн хэл, таны хэлж хийж байгаа бүгдийг тусгаж авдаг.Эцэг эхийн хувьд таны хэлж байгаа үгс, хийж байгаа үйлдэл чинь тэдний бий болж байгаа өөртөө итгэх итгэлд нь юунаас ч илүү нөлөөлдөг. Амжилт нь бага ч байсан гэсэн магтах нь өөрөөрөө бахархахад нь нөлөөлж, хүүхдийг бие даан юм хийлгэх нь өөрийгөө чадвартай, чадалтай гэж бодоход хүргэнэ. Яг эсрэгээр гутаасан үг хэллэг, бусад хүүхдүүдтэй харьцуулж мууг нь харуулах нь хүүхдийг хэнд ч хэрэггүй хүн мэтээр төсөөлөхөд хүргэдэг

Дэндүү их ууртай, зэвүүн өгүүлбэр юм уу үгийг зэвсэг болгон ашиглахаас зайлсхий. "Ямар тэнэг юм хийдгийн!" эсвэл "Чи дүүгээсээ илүү хүүхэд шиг аашилж байна!" гэх мэт үг нь хүүхдэд биеийн гэмтэлтэй адил хэмжээгээр нөлөөлдөг. Үгээ анхааралтай сонгож, энэрэнгүй бай.Хүүхэддээ хүн бүр алдаа хийдэг мөн тэд алдаа хийлээ ч гэсэн, тэдний яаж аашилж байгаа нь таалагдаагүй үед ч гэсэн та түүнд хайртай хэвээрээ байдгийг ойлгуул.

2. Хүүхдээ зөв юм хийж байхад нь барь

Та нэг өдөрт хүүхэддээ хэдэн удаа сөрөг ханддагаа бодож байсан уу? Бодоод үзвэл та магтаж, сайшаадгаасаа илүү шүүмжилдэг гэдгээ олж мэдэх байх. Хэрэв та, хэдийгээр цаад санаа нь сайхан ч гэсэн танийх шиг ийм сөргөөр удирдан чиглүүлдэг даргатай байсан бол ямар байхав?
Хамгийн сайн нөлөөлдөг зүйл нь хүүхдийг юмыг зөв хийж байхад нь барих: "Чи надаар хэлүүлэлгүйгээр ороо хураачихсан байна — Ямар сайн юм бэ!" эсвэл "Би чамайг дүүтэйгээ их тэвчээртэй тоглож байгааг чинь харлаа." Ойрийн үед биш ч байлаа ч гэсэн эдгээр үг хэллэгүүд нь байнгын зэмлэлээс илүүтэйгээр сайн үйлдэл хийхэд нөлөөлнө.

Өдөр бүр магтах нэг зүйл олохыг заншил болгоорой.Шагнаж, урамшуулахдаа өгөөмөр бай— таны хайр, тэврэлт,магтаал чинь гайхалтай үйлчлэх бөгөөд хангалттай шагнал билээ. Төдөлгүй та хийлгэхийг хүссэн үйлдлээ илүү олон олж харах болно.

3. Хязгаар тогтоож, мөрддөг дүрэм журамдаа үнэнч бай

Аль ч гэр бүлд дурам жүрам гэдэг зайлшгүй шаардлагатай зүйл байдаг. Дүрэм журамтай байхын гол зорилго нь хүүхдийг зөв үйлдэлд, өөрийгөө хянахад сургах юм. Таны тогтоосон хязгаарыг тэд давах гэж оролдож магадгүй гэхдээ хариуцлагатай хүн болохын тулд хэмжээ хязгаар тэдэнд хэрэгтэй.
Гэртээ дүрэм тогтоох нь та хүүхдээс юу хүсэж, хүлээж байгааг ойлгоход нь тусалж, өөрийгөө хянах чанарыг хөгжүүлдэг.Жишээлбэл: Гэрийн даалгавраа хийж дуусахаас өмнө зурагт үзэж болохгүй, хочоор дуудах эсвэл гомдоохоор тоглоом шоглоом хийж болохгүй.

Та тодорхой системтэй байх хэрэгтэй: Анхны удаа сануулахдаа завсарлах цаг юм уу ямар нэгэн эрхийг нь хасах.Эцэг эхчүүдийн хийдэг нийтлэг алдааны нэг нь шийтгэлээ нэг хэвийн чанартай байлгадаггүй.Та хүүхдээ нэг өдөр ярилцаж, дараагийн өдөр нь тоохгүй байгаа мэт аашилснаар сахилга баттай болгож чадахгүй. Байнга хийх нь таны хүсээд байгаа юмыг тэдэнд сургадаг.

4. Хүүхдүүддээ цаг гарга

Эцэг эх, хүүхдүүдэд хамтдаа гоё юм хийх цаг гарах байтугай хоолоо хамт идэх цаг олдох нь бэрх байдаг. Гэхдээ хүүхдүүдэд үүнээс илүү гоё сайхан цаг байхгүй байх. Өглөө хүүхэдтэйгээ хамт цай уухын тулд 10 минутын өмнө босч бай, эсвэл аяга тавгаа угаахаа түр хойшлуулж орой хамт салхинд гар.Эцэг эхээсээ анхаарал халамж авахгүй байгаа хүүхдүүд аашилж, сахилгагүйтдэг яагаад гэвэл тэд

энэ байдлаар анхаарал татна гэдгээ мэддэг.
Олон эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт өнгөрөөх цагаа төлөвлөхдөө урамшдаг. Долоо хоног бүр хамтдаа байх `Тусгай үдэш` -тэй болж, тэр орой юу хийхийг хүүхдээрээ сонгуул. Мөн дотно байх өөр зам хайгаарай — хүүхэддээ бэлдсэн өдрийн хоолны саванд дурсгалтай бичиг үлдээх юм уу өөр гоё зүйл хийх.
Өсвөр насны хүүхдүүд бага насны хүүхдүүдтэй харьцуулахад эцэг эхийн анхаарал арай бага шаарддаг. Учир нь эцэг эхчүүд, өсвөр насны хүүхдүүдийн хамтдаа хийж болох зүйл багассан байдаг, тийм ч учраас өсвөр насны хүүхэд нь ярилцахыг хүсэх юм уу гэр бүлийн арга хэмжээнд оролцохыг хүсэх үед эцэг эхчүүд завтай, бэлэн байх хэрэгтэй. Өсвөр насныхаа хүүхэдтэй хамт концерт үзэх, тоглоом тоглох мөн бусад арга хэмжээнд оролцох нь халамжийг харуулдаг ба хүүхдийнхээ, түүний найз нөхдийн талаар илүү чухал зүйлийг таньж мэдэхэд тустай.
Хэрвээ та ажил хийдэг эцэг эх бол санаа зовох хэрэггүй, буруутай гэж бодох хэрэггүй. Хамгийн гол нь та тэдний төлөө юм хийх нь чухал, хэдийгээр жаахан ч байсан гэсэн — попкорн хийж өгөх, хөзөр тоглох, дэлгүүр хэсэх гэх мэт таны хүүхдүүдийн мартахгүй зүйлүүд юм.

5. Сайн үлгэр дууриалал бай

Бага насны хүүхдүүд нь эцэг эхээ харж яаж аашлах талаар их юм сурдаг.Бага байх тусам илүү их дохио,үйлдэл сурдаг. Хүүхдийнхээ өмнө уурлаж,аашилж эхлээсээ өмнө ингэж бодоорой: та хүүхэд чинь уурласан үедээ ингээсэй гэж хүсэж байна уу? Хүүхэд чинь таныг ажиглаж байдгийг байнга санагтун. Судалгаагаар юм хум цохидог хүүхдүүд гэртээ түрэмгийллийн үлгэр дууриалалтай байдаг нь тогтоогдсон.
Хүүхэддээ бий болгохыг хүсдэг чанаруудыг өөрөө үлгэрлэж үзүүл: хүндлэх, нөхөрсөг байдал,шударга зан чанар,сайхан сэтгэл,тэвчээр хатуужил. Амиа хичээдэггүй чанарыг харуул. Ямар нэгэн урамшуулал хүлээлгүйгээр бусад хүмүүсийн төлөө юм хий.Баярласнаа илэрхийлж, магтаал сайшаал хэл.Хамгийн гол нь хүүхдүүдээ бусад хүн таньд яаж хандаасай гэж боддог шигээ хандаарай.

6. Харилцааг нэн тэргүүнд тавь
Та эцэг эхийн хувьд "Тэгж хэлж" байгаа болохоор хүүхдүүд бүгдийг зүгээр л хийчихнэ гэж бодоод хэрэггүй.Тэд томчууд шиг л тайлбар хүсэж, мэдэж авах эрхтэй байдаг. Хэрвээ бид цаг гаргаж тайлбарлахгүй бол хүүхдүүд бидний мөрддөг үнэт чанар, учир шалтгаанд итгэхээ больж, тэдгээрийн зөв эсэхэд эргэлздэг. Хүүхдүүдтэйгээ хамт учрыг нь тунгаадаг эцэг эхчүүд хүүхдүүддээ юмыг ойлгуулж, шүүмжилдэггүй хэлбэрээр сурахад зам тавьж өгдөг.
Таны юу хүсэж байгаа чинь тоддорхой байх ёстой.Хэрэв ямар нэгэн асуудал байгаа бол тайлбарла, юу гэж бодож, юу мэдэрч байгаагаа хэлээд хамтдаа шийд гаргахын тулд хүүхэдтэйгээ ярилц.Шийдвэрээ гаргахдаа үр дагавар бодолцож үзэхээ мартуузай.Бодсон саналаа хэл, сонголт өг.Мөн хүүхдийнхээ хэлж байгаа саналыг хүлээж авахад бэлэн бай. Харилцан тохиролц.Шийдвэр гаргахад хувь нэмэр оруулсан хүүхдүүд хэрэгжүүлэхдээ илүү урам зоригтой байдаг.

7. Уян хатан, өсгөж хүмүүжүүлэх аргаа өөрчлөхөд бэлэн байх

Хэрвээ та ихэнхдээ хүүхдийнхээ хийсэн юманд `сэтгэл дундуур` байдаг бол энэ нь магадгүй та дэндүү боломжгүй зүйл хүсдэгийг харуулж байж болох юм. "Тийм байх ёстой" гэдэг үгийг байнга бодож, ашигладаг эцэг эхчүүд (жишээлбэл "Миний хүүхэд одоо горшоконд суугаад сурчихсан байх ёстой") энэ сэдвээр илүү юм уншиж, судлах эсвэл хүүхдийн мэргэжилтнүүдтэй ярилцах нь тустай байх болно.
Хүүхдийн орчин нь хийж байгаа үйлдэл,зан авирт нь нөлөөлдөг тийм учраас орчныг нь солисноор үйлдэл, зан авир нь өөрчлөгдөнө.Хэрэв та 2 настай хүүхэддээ байнга "үгүй" гэж хэлж байгаагаа анзаарвал өөрийн эргэн тойрноо хийж болохгүй зүйл аль болох бага байлгахаар өөрчлөөрөй.Энэ нь хоёуланд чинь уурлаж,цухалдахгүй байхад тустай.
Хүүхэд чинь өөрчлөгдөх явцад та өсгөн хүмүүжүүлэх арга барилаа өөрчлөх шаардлагатай болно. Одоо хэрэглээд болоод байгаа арга барил чинь нэг 2 жилийн дотор үйлчлэхээ болино.
Өсвөр насны хүүхдүүд эцэг эхээсээ илүүтэйгээр үе тэнгийнхнийсээ үлгэр дууриалал авдаг.Хэдийгээр ийм боловч өсвөр насны хүүхдээ бие даалгахын зэрэгцээ чиглүүлж,зөв дүрэм мөрдүүлж,дэмжсэн хэвээр бай.

8. Таны хайр ямар нэгэн зүйл дээр тогтдоггүйг харуул

Эцэг эхийн хувьд та хүүхдээ засаж,залруулж, чиглүүлэх үүрэгтэй. Гэвч та яаж засаж залруулж байгаагаас хүүхэд тань хүлээж авах эсэх нь шалтгаалдаг. Та хоёрын санаа зөрөлдсөн үед түүнийг буруутгах,шүүмжлэх, өө сэв эрэхээс залсхий яагаад гэвэл энэ өөртөө итгэлгүй болгодог мөн үзэн явалтад хүргэж болзошгүй.Үүний оронд шийтгэх, дэг журманд оруулж байгаа үедээ ч гэсэн урам хайрлаж, дэмжиж байгаарай. Дараагийн удаа та тэднээс илүү сайн байхыг хүсэж, хүлээж байгаа ч гэсэн тэднийг үргэлж хайрладаг гэдгийг тэд мэддэг байх ёстой.

9. Эцэг эхийн хувьд та өөрийн хэрэгцээ, хэмжээ хязгаараа мэддэг байх

Та үүнтэй нүүр тулгарах хэрэгтэй- та ч мөн төгс төгөлдөр эцэг эх биш шүү дээ, хэн ч тийм байж чадахгүй.Өрхийн толгойлогч болохын хувьд таньд өөрийн гэсэн сайн, муу талууд бий. Өөрийн ур чадвараа мэдэр — "Би хайр халамжтай,хийж байгаа юмандаа өөрийгөө зориулж чаддаг." Муу талуудаа засна гэж өөртөө амла — "Би дэг журам мөрдүүлэхдээ нэг хэвийн байх хэрэгтэй."Өөрөөсөө, ханиасаа, хүүхдүүдээсээ бодитой зүйл хүсэн хүлээж бай. Та бүхнийг мэдэж байх албагүй — өөрийгөө уучилж, өршөөж бай.
Өсгөн хүмүүжүүлэх ажлыг хийж болохуйц ажил байлгаарай.Бүгдийг нэг зэрэг шийдэх гэж оролдохынхоо оронд хамгийн гол зүйлүүд дээр анхаарлаа төвлөрүүл.Та туйлдаж, сэтгэлээр унасан үедээ үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.Өсгөн хүмүүжүүлэх ажлыг заримдаа хажуу тийш нь тавьж таныг аз жаргалтай хүн(ханьтайгаа хоёулаа) болгодог өөрийн чинь хийх дуртай зүйлийг хийгээрэй.
Өөрийн хэрэгцээн дээр анхаарлаа төвлөрүүлэх нь таныг хувиа хичээсэн болгохгүй.Энэ нь зөвхөн та өөрийнхөө сайн сайхан байхад санаа тавьдаг гэсэн үг бөгөөд хүүхдүүддээ үлгэр дууриалал болох нэг чухал чанар юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21406
1 эможи
keyboard_arrow_up