Тараг, будааны ТУРААХ ДЭГЛЭМ

2015 оны 5 сарын 09

Охид, бүсгүйчүүд гэлтгүй хүн бүр л хэвийн жиндээ байх нь нэн чухал бөгөөд таргалалт, илүүдэл жин нь хүний гоо сайхан, харагдах байдал, эрүүл мэнд, улмаар хэвийн наслалтыг багасгаж өвчлөлтийг ихэсгэдэг. Тэглээ гээд химийн янз бүрийн гаралтай тураах бэлдмэл хэрэглэдэг нь маш буруу бөгөөд нөлөөлөхөөсөө нөлөөлөхгүй нь их ба таны эрүүл чийрэг өөр нэгэн эд эс, эрхтэнийг муутгаж өвчлүүлж байдаг. Жин хаях, тураах ид шидтэй байгалийн гаралтай энгийн бүтээгдэхүүнүүд үргэлж та бидний хажууд байдаг. Ингээд тараг болон будаа, жимс ашиглан хэрхэн тураах хоолны дэглэм барих жорыг танилцуулж байна.

  1.  

    Та эрчимтэй галбиржин турахыг хүсч байгаа бол танд чихэргүй, тослоггүй органик байгалийн тараг, будаа /үүнд - гурвалжин будаа, хөц будаа, бор будаа, овьёос орох бөгөөд цагаан будаа зохимжгүй./, жимснээс алим, банана, гүзээлзгэний аль дуртайгаа сонгоорой. Алимыг хүйтэн усанд сайтар угааж хальс, ясыг цэвэрлэсний дараа жижиглэн хэрчинэ.

  2.  

    Хайруулын тавганд овьёосыг /эсвэл гурвалжин будаа, хөц будаа, бор будааны аль нэгийг өөрийн хүслээр сонгоно./ болон 1/2 цайны аяга хүйтэн ус хийж холиод дунд зэргийн гал дээр 10 минут орчим зөөлөн буцалгана. Үе үе хутгаарай. Дараа нь хэрчсэн алимыг хийж үргэлжлүүлэн 15-20 минут буцалгах ба энэ хооронд бор сахар, шанцай, самар, багахан амт оруулах төдий давс зэргээр амтлана. Ингээд овьёос маань өтгөн нухаш шиг болох ба алим зөөлөрч бяцраж эхэлнэ. Зөөлөн гал дээр буцалгах болохоос түлж шарахгүйг анхаараарай. Шаардлагатай бол бага зэрэг ус нэмж хийж болно.

  3.  

    Ингээд алимтай овьёосны нухаш бэлэн болонгуут галаас гаргаж сайтар хөргөнө.

  4.  

    Дараа нь 2-3 хоолны халбага тараг хийж сайтар хутгаад л идэхэд бэлэн боллоо. Энэхүү тураах нухашыг идэж чадахгүй байвал бор сахараар амтлаж идэж болох ба бор сахар нь органик гаралтай тул сахарын агууламж багатай хүний эрүүл мэндэд нэн тустай. Үүгээр ч зогсохгүй тараг, будааны нухаш нь хүний биед шаардлагатай амин, дэм, эрдэс бодисыг нөхөж, хоол идэх зуршлийг бууруулж, гэдэс дотор хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулж, хоол боловсруулах тогтолцоог сайжруулснаар эрүүл аргаар тураадаг байна. Та өдөр тутмын өдөр, оройн хоолны оронд эсвэл их идмээр санагдаж өлссөн үедээ хийж идээрэй. Танд амжилт хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
21401
1 эможи
keyboard_arrow_up