Таргаар амтлаж шарсан шорлог - Орос жор

2015 оны 5 сарын 09

Та жинхэнэ орос жороор амтлаж шарсан амтат шорлог хийж аян зам, агаар салхинд гарахдаа найз нөхөд, гэр бүлийнхнийгээ дайламаар байна уу? Тэгвэл уламжлалт орос жор буюу тараг майонез зэргээр хэрхэн шорлогны махыг амтладгийг сураарай.

  1.  

    Томхон саванд чихэргүй органик тараг, ургамлын тос, нимбэгний шүүсийг хийж сайтар хольсны дараа жижиглэн хэрчсэн сармис, сонгино, паприка, давс, хар перц болон өөрийн дуртай нэмэлт амтлагчыг хийнэ. Тахиан цээж махыг шорлох хэмжээгээр дөрвөлжин хэрчсэний дараа дээрх сүмсэнд хийж дор хаяж 4 цаг эсвэл хонуулсан ч болно. Ингэвэл илүү сайхан амттай болох болно. Жич: Тарагны оронд цөцгий эсвэл энгийн майонез ашиглаж шорлогны махыг амтлахад нэн сайхан болдгийг санаарай. Цөцгий, тараг зэргээр амтлаж шорлог хийх гэж байгаа бол хамгийн тохиромжтой мах бол тахиан мах юм.

  2.  

    Ингээд амталсан тахиан махыг шорондоо шорлоно.

  3.  

    Гриллыг урьдчилан халааж бэлтгэнэ. Ер нь грилл дээр шарах гэж байгаа бол шорлог хийх туршлагатай хэн нэгэн хэрэгтэй шүү. Гриллээ сайтар халаасны дараа ил галыг багасгаж, үнс цормыг цогшуулана.Ингээд грилл дээр тавьж шарж эхлэнэ.

  4.  

    Шорлог тус бүрийг үе үе эргүүлж тойруулж шараарай. Гал нь таарсан бол нэг шорлог ойролцоогоор 10-15 минутын дотор болдог. Шорлогийг шарах явцдаа гадна талаас нь дахин амтлаж болно. Ингэхдээ давс, хар перц, паприка, сонгино сармисны нунтаг, гоньд, орегано, лайм шүүс зэргээр амтлаарай. Ер нь тахиан мах хурдан болдог учраас таны шорлог түүхийрнэ гэж айх хэрэггүй. Шорлог гадна талаасаа түлэгдэж, мах, ногооны сайхан үнэр анхилах болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21400
0 эможи
keyboard_arrow_up