Эзэгтэй таны амралтын өдрийн хоол хүрэн манжинтай шөл
Эзэгтэй та амралтын өдрөөр гэр бүлдээ гараа гаргаж оройн хоол бэлдмээр байна уу. Нэгэн хэвийн өдөр бүрийн хоолноос эр нөхөр, энхрий үрс тань залхаж байж ч магад.Тэгвэл та хүрэн манжинтай шөл хийгээрэй.
Орц: - Мах-100гр
- Гахайн утсан мах-100гр
- Зайдас-90гр
- Хүрэн манжин-200гр
- Байцаа -200гр
- Лууван-80гр
- Гурил-20гр
- Улаан лоолийн нухаш-70гр
- Яншуй, цуу, повоор зэрэг амтлагч орно.
Бэлтгэх арга: Хүрэн манжин, шар лууван, яншуй, сонгино, байцаагаа дэрс шиг нарийхан, гахайн утсан махаа хавтгай, зайдсаа дугуй хэрчинэ. Аль болох нимгэн хэрчвэл илүү амтлаг болох юм шүү. Бэлтгээд тавьчихсан шар лууван, яншуй, сонгиноо ургамлын тосонд хуурна. Харин хүрэн манжингаа үрүүлдээд улаан лоолийн нухашны хамт тосонд бэлтгэнэ. (жигнэнэ)
Шөл бэлтгэх: Махаа чанаж сайхан шөл гаргаарай. Шөлөө тусад нь саванд хийгээд буцалга. Буцлаад ирэхэд нь байцаа болон хуурч, жигнэсэн ногоогоо нэмэх хэрэгтэй. Шөлөө жаахан өтгөрүүлэхийн тулд ялимгүй хуурсан гурил хийж хутга. Байцаа болоод ирэхээрээ зэрэг л шөл бэлэн болно. 15 орчим минут буцалгахад л хангалттай. Шөлөндөө амтлагч (давс, повоор...) хийхээ мартуузай. Шөл бэлэн боллоо. Таваглахдаа бэлтгэсэн гахайн утсан мах, зайдас, чанасан махнаасаа нэмээрэй. Жаахан зөөхий дусаачих юм бол салахын аргагүй амтлаг болох бий. Үхрийн өөх багатай мах илүү тохирно.