Тасалгааны цэцэг тарихад юуг анхаарах вэ?
2015 оны 5 сарын 01
Цэцэг бол байгаа орчиндоо сайхныг төлөөлдөг. Тиймээс ч гэрийн эзэгтэй нар цэцэг тарих сонирхолтой байдаг. Хавар болж байгаатай холбоотойгоор цэцэг тарих сонирхолтой хүмүүст зөвлөгөөг хүргэж байна.
- Усалгааг нь тохируул. Ургамлын хөрсөнд ус, агаар аль аль нь хэрэгтэй. Усалгаа нь хэтэрснээс цэцэг үхдэг.
- Бордоо хэтэрвэл хvний биед харшил vvсгэж мэднэ.Тиймээс бордооныхоо орц жорыг сайн тохируулаарай.
- Хэрэв та харшилтай бол хайтан, сарнай, кактус сонго.
- Бордооны оронд байхууны ханд, өндөгний хальс зэргийг хэрэглэж үндсийг нь гэмтээхгүйгээр хөрсийг нь сийрэгжүүл. Чийгийн хорхой байршуул.
- Нэг цонхон дээр 2-3 төрлөөс илvv цэцэг тарих нь ургалтыг нь удаашруулдаг. Мөн нэг дор тарьж болохгvй цэцэг гэж бий. Тухайлбал цахирмаа, сvvт өвс хоёрыг хэзээ ч зэрэгцvvлж тарьдаггvй.
- Өвөл зарим цэцэг унтаа байдалд шилждэг. Тиймээс энэ улиралд усалгаа, нэмэлт тэжээлээ багасгах хэрэгтэй.
- Зарим сайхан цэцэглэдэг ургамал тодорхой хугацаанд цэцгээ гөвж, үзэмж нь буурдаг. Энэ нь таны буруу үйлдлээс шалтгаалаагүй учраас санаа зоволтгүй.
- Тасалгааны агаарыг чийлэг байлга.
- Хортон шавьж илэрсэн тохиолдолд яаралтай устга.
- Ургамал бүрийн хослолыг мэдэж тохируулан суулга.
- Хэдийд хэрхэн шилжүүлэн суулгахад суралц.
- Ургамал бүрийг шаардлагад нь нийцүүлэн арчилж тордоорой.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
21382
0 эможи